"Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Гуравдугаар бүлэг
Лянжяхэд гурван жил болоод Ши Жиньпин Яньчуаний аялгаар нутгийн хүмүүсээс өөрцгүй ярьдаг болов. Газар малтах, хог дамнах, тариалах, ургац хураах, үр тариа зөөх зэрэг ажлыг хүмүүс яаж хийнэ Ши Жиньпин дууриаж хийнэ. Хийж чадахгүй зүйлээ тосгоны хүмүүсээс асууж лавлан, хөдөө тосгоны ажилд гаршив. Тэр утас ээрч, хувцсаа нөхөн, хөнжил оёдог боллоо. Ээжийнх нь өгсөн зүү утсаны ууд их хэрэг болжээ. Лянжяхэ Ши Жиньпинд "нутаг"-ийн эрдэмд сургаж, Ши Жиньпин Лянжяхэд “соёлын үр” тарьжээ. Лянжяхэд худал хэлж, хулгай хийж, өдөр хоногийг дэмий өнгөрүүлдэг нэг зайгуул хүн байжээ. Тэр нэг удаа сонгино хулгайж байгаад баригдав. Тэр үед ийм нөхцөлд нийт гишүүдийн хурал хийж, бүгдээрээ зэмлэдэг байв. Ши Жиньпин түүнийг зэмлээгүй, харин сургаал хайрлаж, алдаагаа засах ёстой гэхэд тэр толгой дохижээ.
Ши Жиньпиний үйл хэргийг зохицуулах даруу занг тосгоны иргэд үнэлж: "Бээжингээс ирсэн хүүхэд өөр юм аа" гэж магтана. Хүмүүст "танхай этгээд" гэж адлагдсан нөгөө эр засарч, тосгоны хөдөлмөрт идэвхтэй оролцдог, идэвхтэн болов. Хожим Лян Юйминтай тэр хэргийн тухай яриах үед Ши Жиньпин: "Тэр том алдаа гаргаагүй учраас засрах боломжтой байсан. Хүмүүсийг сургаж дагуулах ёстой" гэжээ. Хүнийг хүндэтгэж, хүмүүст тусалж, тэдэнтэй эв найртай байхыг эрхэмлэдэг дуу цөөнтэй сэхээтэн залууг Лян Юймин маш их хүндэтгэж, хэрэг гарвал Ши Жиньпинтэй зөвлөдөг болжээ.
Ши Жиньпиний сууж байсан газар яваандаа Лянжяхэ тосгоны төв боллоо. Хүмүүс тэнд очиж, түүнээс түүх сонсон, сонин сайхнаа ярилцдаг болов. Тэр яах аргагүй Лянжяхэ тосгоны нэг гишүүн болжээ.