"Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Гуравдугаар бүлэг
Тосгоны захиргаанаас сэхээтэн залуусыг Лянжяхэгийн айлуудад хуваарилсны дагуу залуус хэсэг хугацаанд тосгоны айлуудаар очиж хоол иддэг байлаа. Голдуу шар гурилын мантуу, буурцагны гурилын мантуу иднэ. Тосгоныхонд ийм хоол нүдний гэм байлаа. Тэднийг хооллох үеэр тосгоны хүүхдүүд тойрч зогсон, нүд салгалгүй ширтэнэ.
Хөдөөгийн амьдрал ба сэхээтнүүдийн Бээжин дэх амьдрал их ялгаатай байжээ. Гэвч тэдний амьдрал орон нутгийн иргэдийнхээс дээр байв. Лянжяхэд, сар болгон тосгоны хүн бүрд 10 кг будаа олгодог. Харин сэхээтнүүдэд 20 кг будаа олгоно. Нутгийн ард олон тутарга буудайн хальсаар хийсэн мантуу, гашуун ногоо, сагадын навч зэргээр өл залгадаг байлаа.
Сэхээтэн залуус хожим хоолоо өөрсдөө хийдэг болов. Тэд хоол олж иднэ гэдэг амар юм биш гэдгийг тэгэхэд ойлгожээ. Анхны хүндрэл нь түлээ түүх асуудал байв. Нүцгэн уул ямар ч модгүй, бут бургасгүй тул хаанаас түлээ түүх билээ. Орон нутгийн иргэд энгийн үед ч түлээ түүхийг хичээнэ. Үхрийн нойтон баасыг байшингийн хананд шавж хатаагаад түлшиндээ хэрэглэнэ. Уулын үер буух үед, хүмүүс амиа үл хайхран голоос модны мөчир шүүнэ. Хаданд авирч, "чонын соёо" хэмээх бут цавчина. Ийм түлш удаан ноцдог. Олон ч хүн чонын соёо түүхээр яваад өндрөөс унаж амиа алдах буюу хөгжлийн бэрхшээлтэй болдог байв.
Сэхээтэн залуус хаданд авирч, өргөст бут авчирч чадахгүй учир уул руу гарч, сүрэл түүнэ. Маш их сүрэл түүсэн ч зуухандаа хийж ноцооход хэдэн минутын дараа шатаж дуусна. Зургаан залуугийн нийлж түүсэн их сүрэл ганц удаа хоол хийхэд хүрэлцэхгүй. Хожим бригадаас тэдэнд нөөцийн ноён шишний иш түлэхийг зөвшөөрснөөр, түлшний асуудал шийдэгджээ. Өлсөнө гэдэг ердийн хэрэг байв. Зарим үед бригадаас улаан буудай тээрэмдэж хийсэн гурил залууст өгч тэдний амьдралыг тэтгэнэ. Гүн Жэнфү: Нэг удаа тариан талбайд ажиллаж байхад, Ши Жиньпин цагаан гурилын мантуугаа авч ууланд гарсан. Үдийн хоолны цагаар нутгийн иргэд тутарга буудайн хальсаар хийсэн мантуу идэж байв. Ши Жиньпин түүнийг үзээд цагаан гурилын мантуугаа эмэгтэйчүүдэд хуваан өгч, өөрөө хоолгүй хоцорсон гэжээ.
Ши Жиньпин Лянжяхэд амьдарсан долоон жилийн хугацаандаа ганцхан удаа цагаан будаатай хоол иджээ. Тэр үеийн Шааньши мужийн хойд нутагт, цагаан будаа маш ховор, баяраар ч олж идэхгүй. Тэр аяга цагаан будааг түүнд Ли Интан өгчээ. Ли Интан Түнчуанд ажилчин байхдаа Ши Жиньпинтэй ойр дотно байжээ. Тэр нэг удаа гэртээ харихдаа жаахан цагаа будаа олж аваад ээждээ өгсөн байна. Түүний ээж жаахан цагаан будаагаар ганц аяга хоол хийгээд, Ин Танаар Ши Жиньпинд өгүүлсэн байжээ.