MONGOL

"Лянжяхэ" хөрөг нэвтрүүлэг-Гуравдугаар бүлэг

criPublished: 2018-07-03 15:28:00
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Лянжяхэгийн хүмүүс Ши Жиньпинд маш найрсаг ханддаг байжээ. Тэрээр: Өлсвөл нутгийн хүмүүс хоол хийж, хувцас муухай болбол угааж цэвэрлэн, өмдний цоорхойг нөхөж өгнө. Тосгоны амьдрал эгэл боргил, шалгуур нь ч их энгийн. Зовлонг дааж, цайлган сэтгэлтэй байвал хүмүүс хүндэлнэ. Ши Жиньпиний Лянжяхэд байхдаа хийсэн хамгийн том ажил нь далан зассан явдал юм. Тэр үед хөдөө тосгонд том хэмжээний машин механик гэж байхгүй, хүний хүчээр шороо овоолж, дараа нь нүдэж дагтаршуулна. Энэ бол хүнд ажил. Тэр үед аюулгүй ажиллахыг хамгаалах тоног төхөөрөмж бүү хэл бээлий ч байхгүй. Ши Жиньпин бүдүүн мод барьж, бүтэн өдөр шороо нүдэхэд алга дүүрэн цэврүү үсэрч, маргааш нь дахин ажиллахад цэврүү нь хагарч цус шүүрнэ. Яаж ч ядарсан "Жиньпин ажлаас хойш суудаггүй" гэж тосгоны иргэд ярьж байлаа.

Далан засах ажлыг ургац авсны дараа өвөл хийдэг. Нэгдлийн гишүүн Лян Иучан: Билгийн тооллын 2, 3-р сард Шааньши нутагт цас дөнгөж хайлж байх үед юм. Ши Жиньпин хага ташсан хүйтэн усанд хөл нүцгэн ажиллана... Хүмүүс эрхий хуруу гозойлгон, Ши Жиньпинийг "сайн залуу" гэж магтана. Тэр тариалангийн ажилд оролцож, нөгөө талаар олон ном уншин, оюунаа хурцалж байв. Лянжяхэ тосгоны иргэдийн санаанд Ши Жиньпин хоол идэх, хонь хариулах, ер нь хэзээ, хаана ч номоо уншиж явна. Тэр үед цахилгаан байхгүй, харанхуй болж хүмүүс дуг нойронд автахад Ши Жиньпиний нүхэн гэрээс дэнгийн гэрэл сүүмэлзэж байдаг. Энэ бүүдгэр дэн түүнд хичнээн их гэрэл гэгээ өгснийг тааварлахын аргагүй юм.

Ши Жиньпин орос ном маш их уншина. Тэрээр "Манай үеийнхэнд Оросын сонгодог зохиолууд их нөлөөлсөн. Чернышевскийн "Яах вэ" гэдэг номыг би Лянжяхэгийн нүхэн гэрт уншсан юм. Гол баатар Лакметов хатуужилтай болохын тулд хадаастай орон дээр унтаж, бүх биеээс нь цус гарна. Хүн тэгж байж л хатуужна гэж бид боддог. Тэгээд бүгд дэвсгэрээ аваад, хатуу ханзан дээрээ унтдаг байлаа. Бороотойд биеэ норгож, цастай үед худгийн хүйтэн усаар биеэ угаана. Энэ бүхэн тэр номын нөлөө юм" гэжээ.

Тосгонд байхдаа Ши Жиньпин газар болгоноос ном хайж уншдаг байжээ. Нутгийн уран зохиолын "Шаньхуа" сонины байнгын уншигч. Тэр сониноор дамжуулж хожим нэрт зохиолч болсон Лү Ёотой танилцаж, тэд шөнөжин ярьж суудаг байлаа. “Ши Жиньпин надаас 4 насаар дүү, гэвч надаас өргөн мэдлэг, илүү их тэмүүлэлтэй” гэж хожим нь Лү Ёо бахархан ярьсан юм.

首页上一页123全文 3 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn