Дэлхий дахинд юу болоод байна? Бид яах ёстой вэ?
Эрчим хүчний хямрал.
2022 оны есдүгээр сард Орос болон Баруун Европыг холбосон "Умардын урсгал-1”, " Умардын урсгал-2” гэх байгалийн хийн хоолой ар араасаа дэлбэрлээ. Энэ хуйвалдааны ард хэн байсан бол? Олон улсын олон нийтийн санал бодол зөрчилдөөнтэй байна.Гэсэн хэдий ч үр дагавар нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл Европчууд сүүлийн хэдэн арван жилийн туршид хамгийн хүнд хэцүү өвөлтэй нүүр тулах болно. Байгалийн хийн хомсдолд нэрвэгдсэн Европын зарим оронд цахилгаан эрчим хүчний үнэ ганцхан жилийн дотор 10 дахин нэмэгдэв. Эрчим хүчний үнэ өсөхөд үйлдвэрлэлийн өөрийн өртөг мэдэгдэхүйц нэмэгдэж, улмаар дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Европт элбэг дэлбэг байх эрин дуусч байна” гэж мэдэгдэв.
Бид яах ёстой вэ?
Өдрөөс өдөрт хурцдаж буй хямралын үед бид яах ёстой вэ? Асуудлын үндсийг ухан зөв оновчтой зохицуулж, энх тайвны төлөөх яриа хэлэлцээг ахиулах уу, аль эсвэл дайны галыг бадрааж, гал дээр тос нэмэх үү?
АНУ сүүлийнхийг сонгосон нь ойлгомжтой. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ, “Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш АНУ Украинд нийт 21.9 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлсэн байна” гэжээ. АНУ-аас Европ руу тасралтгүй зэвсэг тээвэрлэж байгаа нь Орос, Украины хоорондох дайнд гал нэмэрлэж, дайны хурцадмал байдлыг гааруулав. Мэдээж Америкийн зэвсгийн наймаачид үүнээс багагүй мөнгө олсон байж таарна.
АНУ Ази тивд чухам юу хийж байгааг харцгаая. Өнгөрөгч наймдугаар сард Америкийн улс төрч Нэнси Пелоси дотоод гадаадын хүчтэй эсэргүүцлийг үл тоон Хятадын Тайваньд айлчилж, Зүүн Азийн байдлыг хутган үймүүлэхийг оролдов. АНУ, Их Британи болон Австралийн "Aukus Alliance" (AUKUS) гэгдэх цөмийн шумбагч онгоцыг зүүн Азийн энх тайвны далайд нэвтрүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Өндөр технологийн давуу талаа хадгалахын тулд АНУ "Чипийн хуулийн төсөл" гэгчийг илээр боловсруулж, Хятад руу өндөр технологийн хөрөнгө оруулалт болон экспорт хийхийг хязгаарлаж, тэр ч байтугай Өмнөд Солонгосын Самсунг зэрэг дэлхийн чип үйлдвэрлэгчид өөрийн чипний бизнесийн үндсэн өгөгдөлөө шилжүүлэн өгөхийг хүчээр тулгасан байна…
△АНУ-ын Төлөөлөгчдийн танхим “Чип ба шинжлэх ухааны тухай хууль”-ийг баталжээ
△2022 оны 8-р сарын 1-нд АНУ-ын Сан Франциско хотын иргэд
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси Тайваньд айлчлахыг эсэргүүцэн
Сан Франциско дахь Холбооны засгийн газрын ордны өмнө цугларав
△2022 оны 9-р сарын 15-нд АНУ, Их Британи, Австрали аюулгүй байдлын гурван талт түншлэлийг байгуулснаа зарлав