Дэлхий дахинд юу болоод байна? Бид яах ёстой вэ?
Дайн уу, эсвэл энх тайван уу? Зөрчилдөөн үү, хамтын ажиллагаа юу?
Дэлхий ертөнц ухамсартай сонголт хийх хэрэгтэй
Дэлхий дахинд юу болоод байна?
2022 он Европт. Цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө хараахан арилаагүй байгаа үед Орос-Украины мөргөлдөөн эхэлснээр энэ бүс нутгийн тэнгэрт манан бүрхэв.
Байг олох, мөрдөх, онилох, бөмбөг хаях зэрэг олон үйлдлүүд видео тоглоом тоглохтой адил “санамсаргүй” хийгдэж байгаа нь цэргийн нисгэгчгүй онгоцнуудын дуранд харагдаж байлаа. Залуу нас, шинэхэн амьдралын гараа хэдхэн секундын дотор салхинд хийсч байв. Дулаахан орон гэртээ элэг бүтэн байсан гэр бүлүүдийн хичнээн нь эцэг эх, эхнэр үр хүүхдүүдээсээ хагацаж сэтгэл зүрх нь шаналан зовж байгаа бол?
Аливаа дайн мөргөлдөөн нь хүмүүсийг эцэс төгсгөлгүй зовлон зүдгүүрт унагаж, нийгмийн хөгжил, дэвшлийн цаг хугацааг удаашруулж, дэлхий даяар цуврал домино хямралуудыг үүсгэдэг.
△2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд Украины Киев дэх хөдөөгийн балгас
△2022 оны аравдугаар сард Крымын хойг болон Оросын эх газрыг холбосон Крымын гүүрийг бөмбөгдөв
Хүнсний хямрал.
Орос, Украйн улс нь дэлхийн хүнсний томоохон үйлдвэрлэгч болон экспортлогч том орнууд юм. Хоёр улсын хоорондын дайсагнал дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийг огцом өсгөж, бас дээр нь тахал нэрвэж, уур амьсгалын өөрчлөлт хавсарч 2008 оноос хойших дэлхийн хамгийн ноцтой хүнсний хямрал бий болсоноор 345 сая хүний амь нас болон амьжиргаа доройтов. Дайны гал дүрэлзсэн хэвээр, хүнсний хямрал ч улам ширүүссээр байна.
△Орос, Украины мөргөлдөөний нөлөөгөөр, Африкийн Малави улсад үр тариа, бордоо болон шатахууны үнэ огцом нэмэгдэв
Эрчим хүчний хямрал.
2022 оны есдүгээр сард Орос болон Баруун Европыг холбосон "Умардын урсгал-1”, " Умардын урсгал-2” гэх байгалийн хийн хоолой ар араасаа дэлбэрлээ. Энэ хуйвалдааны ард хэн байсан бол? Олон улсын олон нийтийн санал бодол зөрчилдөөнтэй байна.Гэсэн хэдий ч үр дагавар нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл Европчууд сүүлийн хэдэн арван жилийн туршид хамгийн хүнд хэцүү өвөлтэй нүүр тулах болно. Байгалийн хийн хомсдолд нэрвэгдсэн Европын зарим оронд цахилгаан эрчим хүчний үнэ ганцхан жилийн дотор 10 дахин нэмэгдэв. Эрчим хүчний үнэ өсөхөд үйлдвэрлэлийн өөрийн өртөг мэдэгдэхүйц нэмэгдэж, улмаар дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Европт элбэг дэлбэг байх эрин дуусч байна” гэж мэдэгдэв.
Бид яах ёстой вэ?
Өдрөөс өдөрт хурцдаж буй хямралын үед бид яах ёстой вэ? Асуудлын үндсийг ухан зөв оновчтой зохицуулж, энх тайвны төлөөх яриа хэлэлцээг ахиулах уу, аль эсвэл дайны галыг бадрааж, гал дээр тос нэмэх үү?
АНУ сүүлийнхийг сонгосон нь ойлгомжтой. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ, “Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш АНУ Украинд нийт 21.9 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлсэн байна” гэжээ. АНУ-аас Европ руу тасралтгүй зэвсэг тээвэрлэж байгаа нь Орос, Украины хоорондох дайнд гал нэмэрлэж, дайны хурцадмал байдлыг гааруулав. Мэдээж Америкийн зэвсгийн наймаачид үүнээс багагүй мөнгө олсон байж таарна.
АНУ Ази тивд чухам юу хийж байгааг харцгаая. Өнгөрөгч наймдугаар сард Америкийн улс төрч Нэнси Пелоси дотоод гадаадын хүчтэй эсэргүүцлийг үл тоон Хятадын Тайваньд айлчилж, Зүүн Азийн байдлыг хутган үймүүлэхийг оролдов. АНУ, Их Британи болон Австралийн "Aukus Alliance" (AUKUS) гэгдэх цөмийн шумбагч онгоцыг зүүн Азийн энх тайвны далайд нэвтрүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Өндөр технологийн давуу талаа хадгалахын тулд АНУ "Чипийн хуулийн төсөл" гэгчийг илээр боловсруулж, Хятад руу өндөр технологийн хөрөнгө оруулалт болон экспорт хийхийг хязгаарлаж, тэр ч байтугай Өмнөд Солонгосын Самсунг зэрэг дэлхийн чип үйлдвэрлэгчид өөрийн чипний бизнесийн үндсэн өгөгдөлөө шилжүүлэн өгөхийг хүчээр тулгасан байна…
△АНУ-ын Төлөөлөгчдийн танхим “Чип ба шинжлэх ухааны тухай хууль”-ийг баталжээ
△2022 оны 8-р сарын 1-нд АНУ-ын Сан Франциско хотын иргэд
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси Тайваньд айлчлахыг эсэргүүцэн
Сан Франциско дахь Холбооны засгийн газрын ордны өмнө цугларав
△2022 оны 9-р сарын 15-нд АНУ, Их Британи, Австрали аюулгүй байдлын гурван талт түншлэлийг байгуулснаа зарлав
Эдгээр үйлдлүүд нь Украинд зэвсэг нийлүүлэхтэй нэгэн адилаар, хүйтэн дайны үзэл ухамсар, ноёрхогч сэтгэлгээ болон дээрэмчдийн логикоор дүүрэн байдаг.
Манай гаргийн тулгамдсан асуудлыг зэр зэвсэг болон хүчирхэг байдалд найдахгүйгээр шийдэх боломжгүй гэж үү? Мэдээж үгүй.
Хятад улс болон дэлхийн энх тайвныг эрхэмлэгч орнуудын дийлэнх нь харилцан ашигтай хамтран ажиллахаар дамжин хамтдаа ялалт байгуулах хувилбарыг сонгож байна.
△2022 оны 11-р сарын 8. Хятадын олон улсын импортын V ЭКСПО-д
Японы компаний бүтээсэн роботууд машин угсралтыг дуурайн үзүүлж байна.
2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" (RCEP) албан ёсоор хүчин төгөлдөр болсноор дэлхийн хүн ам, эдийн засгийн ерөнхий хэмжээний 1/3 орчмыг хамарсан дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс бий болсон байна. АСЕАН-ы 10 орон, Хятад, Япон, Өмнөд Солонгос болон Австрали, Шинэ Зеланд зэрэг чөлөөт худалдааны бүсийн 15 гишүүн орны дунд худалдаа илүү таатай дөхөм болж, хүмүүсийн харилцаа холбоо илүү нягт болсон байна. Хятад Япон хоёр улс түүхэндээ хоёр талт чөлөөт худалдааны харилцаа тогтоосон бөгөөд Японы автомашины сэлбэг хэрэгсэл зэрэг ихэнх аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд ямар ч татвар төлөөсгүйгээр Хятадад тэр даруй орж ирж байна. Зүүн өмнөд Азийн жимс жимсгэнэ болон далайн бүтээгдэхүүнийг ганцхан өдрийн дотор хэдэн мянган бээрийн цаана байгаа Хятадын дотоодын оршин суугчдын хоолны ширээн дээр бэлэн байлгаж чадах болсон юм.
RCEP-ийн гишүүн орнуудад хөгжингүй орнууд, хөгжиж буй орнууд болон буурай хөгжилтэй орнууд ч багтдаг. Улс орон бүр өөр өөр үндэс угсаа, шашин шүтлэгтэй, соёлын үнэт зүйлс нь ч өөр өөр байдаг ба зарим улс орнуудын хооронд бас улс төрийн асар том санал зөрөлдөөн бий. Гэвч эдгээр нь тэдний зөрчил мөргөлдөөнөө арилгах, нягт хамтран ажиллах, хамтдаа хөгжин цэцэглэхэд саад болохгүй юм.
△2022 оны тавдугаар сарын 8-нд Хятадад суугаа Руандагийн Элчин сайд
Жеймс Кимонёо Хятадын цахим худалдааны шууд нэвтрүүлгт утсаар холбогдож,
Руанда кофег санал болгосноор, хэдхэн секундын дотор хэдэн зуун уут кофены шош зарагдаж дуусав.
△2020 оны тавдугаар сарын 14-нд Руандагийн кофены тариаланчид Хятадын цахим
худалдааны шууд нэвтрүүлгийн өрөөнд 1500 кг кофе зарагдасаныг хараад баярлаж байгаа
Харилцаа холбоо бол хүний мөн чанар бөгөөд хүн төрөлхтөн тусгаарлагдсан эртний овог аймгуудаас бүх зүйл харилцан уялдаатай хөгжсөн даяаршлын шинэ эрин хүртэл хөгжих хамгийн анхны хөдөлгөгч хүч юм. Дэлхий ертөнцийг харахад 5G, дижитал технологи зэрэг өндөр технологийн хөгжил нь бүх улс орон хамтын хөгжлөө биелүүлэхэд хязгааргүй төсөөллийн орон зайг нээж өгсөн байна. Хятадын цахим худалдааны компанийн шууд нэвтрүүлгийн өрөөнд Руандагийн тариачны 1500 кг кофег хэрэглэгчид хэдхэн секундын дотор худалдан авч дуусав. Хятадын Huawei зэрэг олон улсын компаниудын тусламжтайгаар, Өмнөд Африк, Зимбабве, Замби, Нигери зэрэг улсууд 5G худалдааны сүлжээг бий болгож, дижитал эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, бүгд орчин үеийн шинэчлэлийн замаар замнахыг биелүүлж байна.
Нээлттэй, хамтын ажиллагаа хийгээд багтаамжтай байх нь цаг үеийн эргэлт буцалтгүй чиг хандлага болжээ. Маргааныг энх тайвнаар хэлэлцэн шийдвэрлэж, өрсөлдөөн хийгээд хамтын ажиллагааны явцад хамтын ялалтыг биелүүлэхэд улс төрчдөөс уужим сэтгэл, мэргэн ухаан болон уран сэтгэмж шаардагддаг. Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах нь дэлхий дахины хамтын хүсэл тэмүүлэл юм. Ингэж байж л дроныг хүний амийг хөнөөх зэвсэг болгохоос илүүтэйгээр ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд ашигладаг болгож чадна. Ингэж байж л хүн төрөлхтөн хямрал, сорилт бэрхшээлийг даван туулж, зоригтой урагшилж чадах юм.
Ганаа