Дэлхий дахинд юу болоод байна? Бид яах ёстой вэ?
Дайн уу, эсвэл энх тайван уу? Зөрчилдөөн үү, хамтын ажиллагаа юу?
Дэлхий ертөнц ухамсартай сонголт хийх хэрэгтэй
Дэлхий дахинд юу болоод байна?
2022 он Европт. Цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө хараахан арилаагүй байгаа үед Орос-Украины мөргөлдөөн эхэлснээр энэ бүс нутгийн тэнгэрт манан бүрхэв.
Байг олох, мөрдөх, онилох, бөмбөг хаях зэрэг олон үйлдлүүд видео тоглоом тоглохтой адил “санамсаргүй” хийгдэж байгаа нь цэргийн нисгэгчгүй онгоцнуудын дуранд харагдаж байлаа. Залуу нас, шинэхэн амьдралын гараа хэдхэн секундын дотор салхинд хийсч байв. Дулаахан орон гэртээ элэг бүтэн байсан гэр бүлүүдийн хичнээн нь эцэг эх, эхнэр үр хүүхдүүдээсээ хагацаж сэтгэл зүрх нь шаналан зовж байгаа бол?
Аливаа дайн мөргөлдөөн нь хүмүүсийг эцэс төгсгөлгүй зовлон зүдгүүрт унагаж, нийгмийн хөгжил, дэвшлийн цаг хугацааг удаашруулж, дэлхий даяар цуврал домино хямралуудыг үүсгэдэг.
△2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд Украины Киев дэх хөдөөгийн балгас
△2022 оны аравдугаар сард Крымын хойг болон Оросын эх газрыг холбосон Крымын гүүрийг бөмбөгдөв
Хүнсний хямрал.
Орос, Украйн улс нь дэлхийн хүнсний томоохон үйлдвэрлэгч болон экспортлогч том орнууд юм. Хоёр улсын хоорондын дайсагнал дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийг огцом өсгөж, бас дээр нь тахал нэрвэж, уур амьсгалын өөрчлөлт хавсарч 2008 оноос хойших дэлхийн хамгийн ноцтой хүнсний хямрал бий болсоноор 345 сая хүний амь нас болон амьжиргаа доройтов. Дайны гал дүрэлзсэн хэвээр, хүнсний хямрал ч улам ширүүссээр байна.
△Орос, Украины мөргөлдөөний нөлөөгөөр, Африкийн Малави улсад үр тариа, бордоо болон шатахууны үнэ огцом нэмэгдэв