MONGOL

Ши Жиньпин ХКН-ын XX хуралд илтгэл тавив

CRIPublished: 2022-10-16 15:15:13
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Тайванийн асуудлыг шийдэх нь Хятадын ард түмний өөрийн ажил хэрэг

Тайванийн асуудлыг шийдвэрлэх нь Хятадын ард түмний өөрийнх нь ажил хэрэг, Хятадын ард түмэн л шийдэх ёстой. Бид хамгийн чин үнэнч, хамгийн их хүчин чармайлт гаргаж, энх тайвнаар нэгдэхийг биелүүлэхээр чармайж байгаа боловч хүч хэрэглэхээс татгалзана гэдэг амлалт хийхгүй, шаардлагатай бүх арга хэмжээг авах сонголтоо нөөцлөх болно. Энэ нь гаднын хөндлөнгийн оролцоо болон цөөхөн тооны "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг санаархаж байгаа хагалан тусгаарлагчид ба тэдний хагалан тусгаарлах оролдлогод чиглүүлж байгаа юм, харин Тайванийн эх орон нэгтэй ахан дүүст чиглүүлж байгаа биш. Үндэстний эв нэгдэл, үндэсний сэргэн мандалтын түүхэн хүрд урагшаа эргэлдэх болно, эх орны бүрэн нэгдлийг биелүүлэх ёстой бөгөөд лавтай биелэгдэх юм.

Хятад улс хэзээ ч жанжлахгүй, хэзээ ч гадагш тэлэлт хийхгүй

Хятад улс бие даасан энх тайванч дипломат бодлогыг тууштай хэрэгжүүлж, өөрийн байр суурь, бодлогоо тухайн үйл явдлын үнэн мөнд үндэслэн боловсруулан хэрэгжүүлж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримталж, олон улсын шударга ёсыг хамгаалан, ямарваа хэлбэрийн жанжлах үзэл, хүчний улс төрийг эрс эсэргүүцэж, хүйтэн дайны сэтгэхүй, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, давхар стандарт хэрэгжүүлэхийг эсэргүүцнэ. Хятад улс хэзээ ч жанжлахгүй, хэзээ ч гадагш тэлэлт хийхгүй.

Авлигатай үргэлжлэн тэмцэх хэрэгтэй

Авлигалтай тэмцэх ажлыг тууштай хийх хэрэгтэй. Авилга бол намын эрч хүч, тэмцлийн зоригт заналхийлэх хамгийн том хорт хавдар бөгөөд авлигатай тэмцэхэд хамгийн чухал нь өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Авилга бий болох нөхцөл байгаа цагт авлигатай тэмцэх ажлыг яасан ч зогсоож болохгүй, харин хэзээд авлига авч зүрхлэхгүй, авахгүй, хүсэхгүй байх ёс зүйг төлөвшүүлж, авлигатай үргэлжлэн хатуу тэмцэх хэрэгтэй.

Нүүрстөрөгчийг саармагжуулах бодлогыг идэвхтэй дэмжинэ

Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг дуусгавар болгож, нүүрстөрөгчийг саармагжуулах бодлогыг идэвхтэй дэмжин хэрэгжүүлж, Хятадын эрчим хүчний нөөцөд тулгуурлан, нүүрстөрөгчийг саармагжуулах төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэн, эрчим хүчний хувьсгалыг гүнзгийрүүлж, цэвэр, үр ашигтай нүүрсний хэрэглээг эрчимжүүлэн, эрчим хүчний шинэ системийг байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийн засаглалд идэвхтэй оролцох болно.

首页上一页1234 4

Share this story on

Messenger Pinterest LinkedIn