Ши Жиньпин ХКН-ын XX хуралд илтгэл тавив
ХКН-ын гол үүрэг бол орчин үеийн хүчирхэг социалист улс орныг байгуулах, хоёр дахь зуун жилийн зорилгодоо хүрэх явдал юм
Одооноос эхлэн ХКН-ын гол үүрэг бол улс орныхоо олон үндэстний ард олныг дайчлан орчин үеийн хүчирхэг социалист улс орныг бүх талаар байгуулах, хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэх, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх явдал юм. Орчин үеийн хүчирхэг социалист улс орныг бүх талаар байгуулахад стратегийн ерөнхий зохицуулалтыг хоёр үе шатанд хуваан хийх болно. 2020-2035 онд орчин үеийн социалист улс орныг үндсэндээ байгуулж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл хөгжин цэцэглэсэн, баян чинээлэг, ардчилсан, соёлтой, эв найртай, үзэсгэлэнт орчин үеийн хүчирхэг социалист улсыг байгуулах болно. Ирэх таван жил бол орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах ажлыг эхлүүлэх чухал үе байх болно.
Хятад улс чадварлаг хүмүүсээр улс орноо хүчирхэгжүүлэхийг стратеги хэрэгжүүлнэ
Хятад улс чадварлаг хүмүүсээр улс орноо хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлж, хөдөлмөр, мэдлэг боловсрол, чадварлаг хүмүүс, бүтээлч ажлыг дээдлэн, чадварлаг боловсон хүчний стратегийн төлөвлөлтийг боловсронгуй болгож, дэлхийн чадварлаг хүмүүсийн чухал төв, инновацийн өндөрлөг газар болох бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, олон улсын чадварлаг хүмүүсийн өрсөлдөөний харьцангуй давуу тал бүрдүүлэхийг эрмэлзэнэ. Мөн чадварлаг боловсон хүчний нам, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхийг дэмжинэ.
Хятад маягийн шинэчлэл бол ХКН-аар удирдуулсан социалист шинэчлэл юм
Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол ХКН-аар удирдуулсан социалист орчин үеийн шинэчлэл бөгөөд энэ нь бүх улс орнуудын орчин үеийн шинэчлэлийн нийтлэг онцлог шинжтэй төдийгүй өөрийн үндэсний нөхцөл байдалд суурилсан Хятадын онцлог юм. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэдэг нь асар их хүн амтай, бүх ард иргэдийг чинээлэг амьдралтай болгосон, материаллаг соёл иргэншил, оюуны соёл иргэншлийг уялдуулсан орчин үеийн шинэчлэл, мөн хүн ба байгаль эв зохиролтой зэрэгцэн орших орчин үеийн шинэчлэл, энх тайван хөгжлийн замаар замнах орчин үеийн шинэчлэл юм.
Эдийн засгийн хөгжлийн гол хүчийг бодит эдийн засагт чиглүүлнэ
Хятад улс өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулж, социалист эдийн засгийн үндсэн тогтолцоог тууштай баримтлан төгөлдөржүүлж, нийтийн өмчийн эдийн засгийг гуйвшгүй бэхжүүлэн хөгжүүлж, нийтийн бус өмчийн эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж удирдана. Нөөц баялгийн хуваарилалт дахь зах зээлийн шийдвэрлэх үүрэг ролийг сайтар гүйцэтгүүлж, засгийн газрын үүргийг илүү сайн хэрэгжүүлнэ.