MONGOL

Ши Жиньпин ХКН-ын XX хуралд илтгэл тавив

CRIPublished: 2022-10-16 15:15:13
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

ХКН-ын XX их хурлын нээлтийн ёслол өнөөдөр Бээжингийн Ардын их хурлын ордонд эхэллээ. Ши Жиньпин XIX сонгуулийн Төв хорооны гол итгэлийг их хуралд тавив.

Гурван томоохон түүхэн үйл явдлыг туулан өнгөрүүлэв

XVIII их хурал хуралдсанаас хойш арван жил болж байна. Өнгөрсөн арван жилд бид нам, ард түмний үйл хэрэгт асар их практик, алс хэтийн түүхэн ач холбогдолтой гурван томоохон үйл явдлыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал, нэгд, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэсэн, хоёрт, Хятадын онцлогтой социализмын шинэ эринд орсон, гуравт, ядуурлаас бүрэн ангижирч, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах түүхэн үүргийг биелүүлж, нэгдүгээр 100 жилийн тэмцэх зорилтоо биелүүлсэн. Энэ бол ХКН, Хятадын ард түмний эв нэгдэлтэй тэмцлээр олж ирсэн түүхэн ялалт, мөн Хятадын үндэстний хөгжлийн хуудсанд үлдэх түүхэн чанартай ялалт, дэлхий дахинд асар их үр нөлөө үзүүлсэн үйл явдал юм.

Хятадын эдийн засгийн хүчин чадал үсрэнгүй хөгжсөн

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын ДНБ 54 их наяд юань байснаас 114 их наяд юаньд хүрч нэмэгдэн, Хятадын эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн эдийн засгийн 18.5 хувийг эзэлж, 7 нэгжээр нэмэгдэн, дэлхийд хоёрдугаарт орсон юм.

Хятад улс дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны гол түнш болов

Хятад улс дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны томоохон түнш болж, барааны худалдааны нийт хэмжээгээр дэлхийд тэргүүлэн, гадаад хөрөнгийг татах, гадаадад хөрөнгө оруулах хэмжээгээр дэлхийн тэргүүн эгнээнд жагсаж, илүү өргөн, илүү гүнзгий нээлттэй байдлыг буй болгож байна.

Хятад улс шинийг санаачлагч орнуудын эгнээнд орлоо

Хятад улс зарим гол гол технологид ахиц дэвшил гаргаж, шинэ тулгар хөгжиж буй стратегийн аж үйлдвэрүүд шинэ хөгжилд хүрч байна. Нисэгчтэй сансар хөлгийн судлал, сарны тандалт, ангараг гаригийн тандалт, далайн гүний хайгуул, суперкомпьютер, хиймэл дагуулын навигаци, квант мэдээлэл, цөмийн эрчим хүчний технологи, том оврын нисэх онгоцны үйлдвэрлэл, биоанагаах ухааны салбарт томоохон ололт амжилтад хүрч, инновацилаг улс орнуудын эгнээнд орсон байна.

Эх орны маань тэнгэр нь цэлмэг, уул нь ногоон, ус нь тунгалаг болов

Сүүлийн 10 жилийн хугацаанд, бид тунгалаг ус, хөх уулс бол үнэлж баршгүй баялаг гэх үзэл баримтлалыг баримталж, уул ус, ой мод, нуур бүрд, өвс бэлчээрээ системтэй хамгаалж, экологийн соёл иргэншлийн тогтолцооны системийг илүү боловсронгуй болгож, экологи байгаль орчны хамгаалалтад түүхэн чанартай, бүх талын өөрчлөлт хийснээр эх орны маань тэнгэр нь цэлмэг, уул нь ногоон, ус нь тунгалаг болсон юм.

1234全文 4 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn