MONGOL

Ши Жиньпин ШХАБ-ын нэн нягт хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг чухалчилжээ

CRIPublished: 2022-09-16 20:23:59
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Гуравт, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх. Бүс нутгийн орнуудын ард түмэн аз жаргалтай байх нь бидний хамтын зорилт юм. Хятадын талын санаачилсан дэлхийн хөгжлийн санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэг хөгжлийн асуудлыг дээд хэмжээнд чухалчилж, дэлхийн хөгжлийн түншийн харилцаа тогтоохыг ахиулж, хүчирхэг, ногоон, эрүүл дэлхийн хөгжлийг биелүүлэхийг хүсэж байна. Талуудтай хамтаар уг санаачилгыг хэрэгжүүлж, олон орон тогтвортой хөгжлөө биелүүлэхэд туслахад Хятадын тал бэлэн байна.

Дөрөвт, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэх. Соёл иргэншил солилцон байж уялдаатай болж дэвшдэг. Бид боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, радио телевиз зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөж, залуучуудын лагерь, эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, иргэдийн найрамдлын форум, уламжлалт эм эмнэлгийн чуулга уулзалт зэргийг үргэлжлэн зохион байгуулж, ШХАБ-ын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны комисс зэрэг иргэний байгууллагын үүрэг хариуцлагыг дэмжих болно. Хятад улс Хятад-ШХАБ-ын цас мөсний спортын үлгэр жишээ бүс байгуулж, ирэх жил ядуурлаас ангижруулах, тогтвортой хөгжлийн форум, найрсаг хотын чуулга уулзалт зэргийг зохион байгуулах болно. Мөн ирэх 3 жилд уг байгууллагын гишүүн орнуудын 2000 иргэнд нүдний болор цайх өвчний мэс заслыг үнэ төлбөргүй хийн өгч, 5000 хүнийг курс дамжаанд хамруулах болно.

Тавт, олон тал үзлийг баримтлах. Бид НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо болон олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг эрс хамгаалж, хүн төрөлхтний нийтийн үнийн үзэлтийг хөгжүүлж, азаа туршсан сорилт болон бүлэглэл байгуулах улс төрийг орхих болно. Уг байгууллагыг НҮБ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагатай хэлхээ холбоотой байлгаж, олон талт үзлийг баримталж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгож, олон улсын дэглэмийг нэн шударга зүй зохистой байх тийш хөгжүүлэхээр чармайх болно гэжээ.

首页上一页123 3

Share this story on

Messenger Pinterest LinkedIn