MONGOL

Ши Жиньпин ШХАБ-ын нэн нягт хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг чухалчилжээ

CRIPublished: 2022-09-16 20:23:59
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Нээлттэй багтаамжтай байх баримтлах. Өөр өөр улс орон, өөр өөр үндэстэн, адил бус соёл эв зохицонгуй оршиж, харилцан суралцахыг санаачилж, соёл иргэншлийн яриа хэлцэл өрнүүлж, адил талаа нэгтгэн адил бус талаа нөөцлөн, нэн олон улс орон, олон улсын байгууллагатай түншилж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх болно.

Эрх тэгш шударга байхыг тууштай барилах. НҮБ-ын дүрэм зарчмыг баримталж, үйл хэргийн үнэн мөнөөс гардан олон улсын болон бүс нутгийн асуудлыг зохицуулж, хувийн ашиг тусын үүднээс бусад орны зүйн ёсны ашиг сонирхлыг хохироохыг эсэргүүцнэ.

Эдгээр туршлага нь харилцан итгэлцэж, харилцан ашигтай байх, эрх тэгш, зөвшилцөж, соёл иргэншлийн олон ургалч байхыг хүндэтгэх, хамтаар хөгжихийг эрэлхийлсэн “Шанхай үзэл баримтлал”-ыг бүрэн харуулсан байна. “Шанхай үзэл баримтлал” бол ШХАБ-ын хөгжин хүчирхэгжих амьжиргааны хүч бөгөөд ШХАБ-ын урт хугацаа баримтлах үндсэн зарчим гэдгийг практик гэрчилж байна. Өнгөрсөнд бид “Шанхай үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлж асар их амжилт олсон, ирээдүйд мөн “Шанхай үзэл баримтлал”-ын дагуу хөгжих болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, шинэ нөхцөл байдалд ШХАБ олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт бүтээлч үүрэг гүйцэтгэх чухал хүчин болсны хувьд олон улсын ээдрээн будлиантай үйл хэргийн өмнө цаг эриний урсгалын дагуу эв нэгдэл хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ШХАБ-ын нэн нягт хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг ахиулах хэрэгтэй.

Нэгт, харилцан дэмжих эрч хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Дээд давхаргын хэлхээ холбоо, стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан ойлголцох, улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, бие биеийнхээ аюулгүй байдал, хөгжлийг хамгаалахаар чармайх хэрэгтэй.

Хоёрт, аюулгүй хамтын ажиллагаагаа өргөтгөх хэрэгтэй. Узбекистаны зүйр цэцэн үгэнд, энх тайван байманжин улс орон хөгждөг. Хур тунадас баймаанжин эх дэлхий сэргэдэг гэсэн үг байдаг. Энх тайвны алдагдлыг нөхөж, дэлхийн аюулгүй байдлыг хүндрэлээс гарахын тулд Хятадын тал Дэлхийн аюулгүй байдлын санаачилга дэвшүүлж, олон орон хамтын цогц, хамтран ажилласан, тогтвортой хөгжсөн аюулгүй байдлыг үзэлт санаачилж, тэнцүүртэй, үр ашигтай, тогтвортой аюулгүй байдлыг бий болгохыг ахиулж байна. Талууд хамтаар уг санаачилгыг хэрэгжүүлэхийг сайшааж байна.

首页上一页123全文 3 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn