MONGOL

Ши Жиньпин ШХАБ-ын нэн нягт хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг чухалчилжээ

CRIPublished: 2022-09-16 20:23:59
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

9-р сарын 16-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Самарканы олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хуралд оролцсон байна.

Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиеев хурлыг даргалж, ШХАБ-ын гишүүн орон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн ерөнхийлөгч Садр Нургороевич Запаров, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Пакистаны ерөнхий сайд Шабаз Шариф, ажиглагч орон Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси, Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, даргын орны зочин Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар болон олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын төлөөлөгчид хуралд оролцов.

Ши Жиньпин хуралд “Цаг үеийн урсгалыг дагуу эв санаа нэгтэй хамтран ажиллаж, сайн сайхан ирээдүйг хамтаар цогцолоон байгууляа” сэдвээр үг хэлсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ он ШХАБ-ын дүрэмд гарын үсэг зурсны 20 жилийн ой тохиож, гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг 15 жилийн ой тохиож байна. Эдгээр жилүүдэд уг байгууллагын гишүүн орнууд энэ хоёр баримт бичгийн дагуу шинэ хэлбэрийн олон улсын байгууллагын хөгжлийн замыг хайж, чухал туршлага хуримтлуулсан байна гэжээ.

-Улс төрийн итгэлцлээ тууштай баримтлах. Гишүүн орнууд үеийн үед найрсаг байж, энх тайвныг үзэл баримтлалыг баримтлан бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол, сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, талуудын энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлээ биелүүлэхийг дэмжсээр ирсэн юм.

Харилцан ашигтай хамтын ажиллагааг тууштай баримтлах. Бие биеийн ашиг сонирхлыг харгалзан, хамтаар зөвшилцөн хамтаар байгуулж, хамтаар хуваалцах зарчмыг баримтлан хөгжлийн стратегиа уялдуулж, харилцан ашигтай хамтаар хожиж, хамтаар цэцэглэн хөгжих замаар замнаж байна.

Эрх тэгш харилцахыг тууштай баримтлах. Том жижиг гүрэн гэсэнгүй эрх тэгш байж, зөвшилцөн саналаа нэгтгэх зарчмыг баримталж, аливаа зүйлд байнга зөвшилцөн, жижиг том, сул дорой гэж ялгахгүй байх.

123全文 3 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn