MONGOL

Ши Жиньпин ээжтэйгээ хамт

criPublished: 2018-05-18 22:18:15
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Ши Жиньпин аав ээжийнхээ нөлөөгөөр гэрийн сургаалаа өвлөн авсан тул, гэр бүлдээ өндөр шаардлага тавьдаг хүн. Тэрээр удирдах албан тушаалд томилогдсоноосоо хойш очсон газар бүртээ төрөл садан, анд нөхдөдөө, миний ажиллаж байгаа газар ямар нэгэн бизнес эрхэлж болохгүй. Миний нэрийг барьж ямар ч ажил хөөцөлдөж болохгүй гэж сануулна. Фүжянь, Жэжян, Шанхайд ажиллаж байхдаа тэр боловсон хүчний хуралд, ямар ч хүн миний нэрээр ашиг хайж болохгүй. Та бүхэн хяналт тавиарай гэж илээр мэдэгдэж байлаа.

"Ажлаа сайн хийвэл аав ээжийгээ дээд зэргээр ачилж байгаа хэрэг" гэсэн ээжийн захиа

Ши Жиньпин ээждээ ачлалтай хүү. Зав л гарвал ээжтэйгээ хамт хооллож, хоолны дараа хамт салхинд алхан, хууч хөөрнө. Гэвч удирдах боловсон хүчний хувьд тэр болгон гэртээ харьж ээжтэйгээ уулзаж чаддаггүй юм.

Чүнчиний телевизийн бүтээл “Үнэнч хань Ши Жүншюний гэргий Чи Шинь” баримтад кино энэ агшныг зурагласан байдаг.

2001 оны цагаан сараар Ши Жинпиний ээж Чи Шинь гуай тэр үед Фүжянь мужийн дарга байсан хүүтэйгээ утсаар ярьсан мөчийг харуулсан юм. Тэр цагаан сараар Ши Жиньпин гэртээ харьж аав ээжтэйгээ золгож чадаагүй ажээ.

“За хүү минь, ажил ихтэй байгаа юм байна. Ээж нь чиний дууг сонсоод их баярлаж байна. Гэртээ харих харихгүй нь хамаагүй, ажлаа л сайн хийвэл болох нь тэр. Ажлаа сайн хийвэл аав ээжийгээ дээд зэргээр ачилж байгаа хэрэг юм.” Хүү нь ажил ихтэй, гэртээ харьж чадахгүй болсныг сонсоод ээж нь харин ч баярлана. Ээж нь Ши Жиньпиний ажилд маш их дэмжлэг үзүүлдэг нь илхэн байна.

Зөвхөн тэр жил биш, 1985-2002 онд Ши Жиньпин Фүжянь мужийн Шямэнь хотын даргын орлогчоос Фүжянь мужийн дарга болтол 17 жил ажиллахдаа, гэртээ харих зав чөлөө маш бага байжээ.

▲Энэ жилийн цагаан сарын өмнөхөн, Ши Жиньпин дарга Сычуань мужийн Ляншаний И үндэстний өөртөө засах жөүгийн Жаожуай шяний Саньчахэ шяний Саньхэ тосгоны ядуу ард иргэдийг эргэсэн нь

Гэр бүл бол “бага улс”, улс орон бол “том гэр бүл” бөгөөд харилцан хүйн холбоотой юм. Ши Жиньпин болон түүний гэр бүлийнхэн гэр бүл, гэрийн сургаалыг дээдэлдэг. Энэ нь түүний улс орноо засаж удирдах үзэл санаа, практикт гүн тусгагджээ. “Ард түмнийхээ зовлонг мэдрэх хэрэгтэй” гэсэн ээжийнхээ сургаалыг Ши Жиньпин үргэлж санан, бүх хичээл зүтгэлийнхээ үндсэн зорилт болгосоор ирсэн юм. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойших зургаан жилийн цагаан сараар, Ши Жиньпин дарга дандаа алс хязгаарын ядуу нутаг буюу хувьсгалын суурин газраар очиж, “Эх орон, ард түмнийхээ төлөө бүхнээ зориулах” гэж юу байдгийг практикаар харуулсан юм.

Гэр бүлийн харилцаа, гэрийн сургаалын тухай Ши Жиньпиний хэлсэн үгс:

Түргэн өөрчлөгдөн хөгжиж буй нийгэмд хүмүүс ажлынхаа төлөө унтаж амрахаа умартан, сайн сайхан амьдралын төлөө шантралгүй зүтгэж байна. Гэвч хэн ч хүний ертөнцийн аз жаргалыг мартахгүй байж, хэр хол явсан ч, хичнээн завгүй байсан ч гэр бүл хоорондын дотно хайрыг мартаж болохгүй.

--Ши Жиньпин дарга “2017 оны цагаан сарын хүлээн авалт” дээр хэлсэн үг

“Хичнээн том улс орон ч жижигхэн гэр бүлээс эхтэй” гэдэг. Хүүхдийг хайрлан хөгшдийг өргөж, нөхрөө хүндэлж, эхнэрээ хайрлан, эх нь элбэрэлтэй, үр нь ачлалтай, ахан дүүс хоорондоо хүндэтгэлтэй, гэрийн цадиг сургаалаа залгамжилж, ёс журамтай, сахилга дэгтэй байх Хятадын гэр бүлийн уламжлалт ёс суртахууныг дээдлэх нь Хятадын үндэстнүүдийн хөгжин мандах тулгуур, гэр бүлээ авч явах амин сүнс мөн.

--2016 оны 12-р сарын 12-нд Ши Жиньпин бүх Хятадын соёлт гэр бүлийн төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн үг

Удирдах боловсон хүчин нийгмийн ёс суртахууны үлгэр жишээ болохоор хичээж, намын гишүүний үүрэг хариуцлагаа ухамсарлан, ёс суртахууныг эрхэмлэж, үлгэр жишээ болж, гэр бүл, гэрийн сургаал, гэрийн хүмүүжлийг дээдэлсэн, Коммунист намын эрхэм дээд ёс журам, үнэнч шударга уламжлалыг баримтлан, ёс суртахууныг хүндэтгэн, хууль мөрдсөн нийгэм байгуулахад үнэн бодит үйл ажиллагаагаараа үлгэр жишээ болох ёстой.

--2016 оны 12-р сарын 9-нд ХVIII сонгуулийн ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 37-р сургалтад Ши Жиньпин даргын хэлсэн үг

Цаг үе, амьдралын хэв маяг яаж ч өөрчлөгдсөн бид гэр бүлээ чухалчлан, гэр бүл, гэрийн сургаал, гэрийн хүмүүжлээ дээдлэх хэрэгтэй. Сургаал хүмүүжил, социализмын үнэт зүйлсийн үндсэн үзлийг уялдуулан, Хятадын үндэстний уламжлал, гэр бүлийн соёлыг үргэлжлэн бадруулж, гэр бүлийн эв найр, төрөл төрөгсдийн ёс журмыг дээдлэн, хойч үеэ эрүүл, зөв өсөх орчин, өндөр настны асрамж зэргийг хүндэтгэн үзэж, гэр бүлийг үндэсний хөгжил, нийгмийн эв найртай байдлын суурь болгох хэрэгтэй.

--2015 оны 2-р сарын 17-нд Ши Жиньпин дарга Хятадын уламжлалт цагаан сарын золголтоор хэлсэн үг

Удирдах боловсон хүчин бүр гэрийн сургаалыг чухалчилж, шударга занг дээдлэн, гэр бүлийн ариун шударга орчинг бий болгох хэрэгтэй.

--2015 оны 1-р сарын 13-нд Ши Жиньпин дарга ХVIII сонгуулийн ХКН-ын Төвийн хорооны Сахилга бат шалгах төв комиссын V бүгд хуралд хэлсэн үг

Хятадын гэр бүлийн ариун журам, гэр бүлийн сургаалыг уламжлах явцад эмэгтэйчүүдийн үүргийг чухалчлах хэрэгтэй. Энэ нь гэр бүлийн эв найр, нийгмийн найрсаг орчин, хойч үеийн эрүүл бойжиход ач холбогдолтой юм.

--2013 оны 10-р сарын 31-нд Ши Жиньпин Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны удирдах багтай уулзахдаа хэлсэн үг

首页上一页123 3

Share this story on

Messenger Pinterest LinkedIn