MONGOL

Дэлхий нийт Их 20-ийн дээд хэмжээний уулзалт дахь Хятад улсын дуу хоолойг хүсэн хүлээж байна

CRIPublished: 2024-11-18 20:27:13
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятад улс инновацийн хөгжил, ялангуяа дижитал эдийн засаг, ногоон хөгжлийг үргэлж чухалчилсаар ирснийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, энэ жилийн Их 20-ийн хамтын ажиллагаанд Хятад улсын тавьж буй томоохон хүлээлт бол дижитал эдийн засгийн боломжийг ашиглах явдал бөгөөд өндөр чанартай дижитал түншлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлж, нээлттэй, уужуу багтаамжтай, ялгаварлан гадуурхахгүй дижитал эдийн засгийн орчныг бий болгохыг Их 20-ийн гишүүдэд хүсэж байна. Үүнээс гадна, ногоон болон нүүрстөрөгчийн хий бага ялгаруулах, байгаль орчныг хамгаалах, эрчим хүчний өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон бусад салбарт олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг Хятад улс уриалж байна. Их 20-ийн Риогийн дээд хэмжээний уулзалтын чухал нэгэн хөтөлбөр бол дэлхийн ногоон болон нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай хөгжлийг авч хэлэлцэх явдал ажээ. Энэ нь Хятад улс дэлхийн тогтвортой хөгжилд илүү их түлхэц өгнө гэсэн хүлээлтийг дэлхий нийтэд төрүүлж байна.

Энэ удаагийн Их 20-ийн Риогийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Хятад улсын хөгжлийн үзэл ойлголт, бодлогын үзэл баримтлалтай нийцэж байгаа нь харагдаж байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс талуудтай хамтаар хамтдаа хөгжихийг эрэлхийлж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий ертөнц, хүртээмжтэй уужуу багтаамжтай эдийн засгийн даяаршлыг хамтаар дэмжих болно.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn