MONGOL

Дэлхий нийт Их 20-ийн дээд хэмжээний уулзалт дахь Хятад улсын дуу хоолойг хүсэн хүлээж байна

CRIPublished: 2024-11-18 20:27:13
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Их 20-ийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт 18-19-ний өдрүүдэд Бразилийн Рио де Жанейро хотод "Шударга дэлхий ба тогтвортой гарагийг байгуулъя" уриан дор болж байна. "Хятад улс хөгжлийн нийтлэг ойлголтыг үргэлжлүүлэн төвлөрүүлж, олон талт хамтын ажиллагааг дэмжиж, дэлхийн тогтвортой хөгжилд хүрэх талаар чухал санал бодлоо илэрхийлэхийг бид хүсэн хүлээж байна", "Бид Хятад улс яриа хэлцэл, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ахиулж, илүү шударга, илүү уужуу багтаамжтай дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог тогтоохыг хүсэж байна"... гэж сүүлийн хэдэн өдөр олон улсын олон нийт Хятад улс “Их 20”-ийн Риогийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийд хөгжлийн шинэ боломжуудыг авчирна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Их 20-ийн хөгжилд Хятад улс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Өнөөгийн дэлхийн эдийн засагт ямар сорилт тулгарч байна вэ? Хэрэв та үүнийг ойлгосон бол дэлхий нийт яагаад энэ удаагийн Их 20-ын дээд хэмжээний уулзалтад Хятадын дуу хоолойг хүсэн хүлээж байгааг илүү сайн ойлгох болно.

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон форумын хувьд, Их 20 нь дэлхийн томоохон хөгжингүй эдийн засгийн цогцууд болон хөгжиж буй зах зээлийн эдийн засгийн цогцуудыг нэгтгэж, эдийн засгийн нийт хэмжээ нь дэлхийн нийт хэмжээний 85 хувийг эзэлж, дэлхийн хүн амын гуравны хоёрыг бүрдүүлдэг. 16 жилийн өмнө, олон улсын санхүүгийн хямралын хамгийн эгзэгтэй мөчид Их 20-ын дээд хэмжээний уулзалт болсон нь олон улсын хамтын ажиллагааг үр дүнтэй нэмэгдүүлж, дэлхийн эдийн засаг "Их хямрал"-ыг давтахаас сэргийлж чадсан юм. Сүүлийн жилүүдэд Их 20 нь хямралын эсрэг хариу арга хэмжээ авах механизмаас урт хугацааны засаглалын механизмд аажмаар шилжиж, дэлхийн эдийн засгийн хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй, уужуу багтаамжтай өсөлтийг дэмжих чухал индэр болсон юм.

Аливаа улс орны хувьд хөгжил бол хамгийн чухал билээ. Их 20-ийн хамтын ажиллагааны хүрээнд Хятад улс хөгжлийн асуудалд үргэлж анхаарлаа хандуулсаар ирсэн нь онцлог шинж юм. 2016 оны Их 20-ийн Ханжөүгийн дээд хэмжээний уулзалтаар Хятад улс анх удаа хөгжлийн асуудлыг Их 20-ийн хамтын ажиллагааны чухал байранд тавихыг урагш ахиулсан юм. 2022 оны Их 20-ийн Балигийн дээд хэмжээний уулзалтаар Хятад улс илүү уужуу багтаамжтай, илүү хүртээмжтэй, илүү уян хатан чанартай дэлхийн хөгжлийг ахиулах хэрэгтэйг онцолсон. Хятад улс мөн "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлж, идэвхтэй хэрэгжүүлсэн бөгөөд Их 20-ийн гишүүн орнуудыг санаачилгын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтаар ахиулахыг сайшааж байна. Их 20-ийн дээд хэмжээний уулзалтыг даргалж буй Бразилын санал болгож байгуулсан "Өлсгөлөн ба ядуурлын эсрэг" ажлын хэсэгт Хятад улс ядуурлыг бууруулах бодлого, технологийн шинэчлэлийг олон удаа хуваалцаж, харилцан солилцож ирсэн бөгөөд хамгийн идэвхтэй, гол чухал гишүүдийн нэг болсон юм.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn