Ази Номхон далайн бүс нутагт “хамтын ажиллагаа" гол чиглэл болж байна
Бүс нутгийн харилцаа холбоог бэхжүүлэхийг уриалахаас эхлээд инноваци, нээлттэй байдал, ногоон хөгжлийг чухалчлах хүртэл, АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтын үеэр Хятад улсын гаргасан цуврал санаачилга нь тус бүс нутгийн хөгжлийн чиг хандлагатай нийцэж, өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж, дэмжигдсэн байна.
“Энэ зууны дунд үе гэхэд бид ямар Ази Номхон далайн бүсийг авчрах ёстой вэ? Ази Номхон далайн бүсийн хөгжлийн дараагийн “алтан гучин жил”-ийг хэрхэн бүтээх вэ? Энэ үйл явцад АПЕК хэрхэн илүү сайн үүрэг гүйцэтгэх вэ? Ази, Номхон далайн бүс нутгийн удирдагчдын хувьд бид бүгд эдгээрийг гүн гүнзгий бодох хэрэгтэй.” Өнгөрсөн жил болсон АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтын үеэр, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлсэн дээрх үг хүмүүсийг гүнзгий сэтгэн бодоход хүргэсэн юм.
Нээлттэй байдал хийгээд хамтын ажиллагааг тууштай баримтлах ёстой. Энэ бол Ази Номхон далайн бүс нутгийн амжилтын нууц бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн ирээдүйн хөгжлийн үндсэн чиглүүлэгч болох ёстой. Дэлхийн нөхцөл байдал улам ээдрээтэй, хүнд байх тусам Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн цогцууд хамтын ашиг сонирхолдоо төдий чинээ анхаарал хандуулж, чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, ивээх үзлийг эсэргүүцэж, Путражаягийн алсын харааг бүрэн хэрэгжүүлж, Ази, Номхон далайн бүс нутагт нээлттэй, эрч хүчтэй, уян хатан, энх тайван нэгдмэл цогц байгуулахын төлөө хамтдаа чармайж, Ази, Номхон далайн хамтын ажиллагааны шинэ "алтан гучин жил"-ийг бий болгох ёстой. Үймээн самуунтай, тогтворгүй ертөнцөд ийм манлайлал маш чухал юм.