MONGOL

Ази Номхон далайн бүс нутагт “хамтын ажиллагаа" гол чиглэл болж байна

CRIPublished: 2024-11-13 23:07:21
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

“Энэ бол "Бүс ба Зам" санаачилгын Латин Америк дахь тэргүүлэх төсөл юм, мөн Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа нэн нягт болж байгаагийн илрэл юм.” “Тэр нь "Латин Америк дахь Сингапурын боомт" болох төлөвтэй байна”……Энэ өдрүүдэд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Перугийн Чанкай боомтод анхаарлаа хандуулж байна. Хятадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан энэхүү боомт удахгүй албан ёсоор ашиглалтад орно. Тэр үед Өмнөд Америкаас Ази руу экспортлох барааг тээвэрлэх хугацаа бараг 30%-иар богиносч, Номхон далайн хоёр эргийн эдийн засаг, худалдааны хөгжил шинэ хөдөлгөгч хүч олж авах болно.

Мөн Перу улсад, энэ долоо хоногт чухал арга хэмжээ болох гэж байна, энэ нь даруй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) удирдагчдын албан бус 31 дэх уулзалт юм, БНХАУ-ын дарга Ши Жиньпин урилгаар оролцох юм. "Эрх мэдэл, хүртээмжтэй байдал, өсөлт" - энэ сэдвийн хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн 21 цогцын улс төр, бизнесийн зүтгэлтнүүд нээлттэй, чөлөөтэй, хүртээмжтэй худалдааг эрчимжүүлэх, мөн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, дэлхийн эрчим хүчний өөрчлөлтийг дэмжих зэрэг сэдвүүдэд анхаарлаа хандуулж, судлан ярилцах болно. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь нээлттэй хамтын ажиллагааг бэхжүүлэх итгэлийг илэрхийлж, дэлхийн хөгжлийн хүлээлтийг нэмэгдүүлэхийг талууд хүсэж байна. Перугийн эрдэмтэн Эстебан Пул Фуллерийн хэлсэнчлэн ивээх үзэл газар авч байгаа энэ үед, АПЕК нь худалдааны нээлттэй байдлын үнэ цэнийг судлах болон гишүүн орнуудын хооронд эдийн засгийн яриа хэлцэл өрнүүлэхэд орон зай хангаж өгсөн байна.

Ази Номхон далайн бүс нутаг яагаад хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж чадах вэ? Энэ нь бүс нутаг дахь урт хугацааны энх тайван, тогтвортой байдалтай холбоотой төдийгүй АПЕК-ийн оруулсан хувь нэмэртэй ч салшгүй холбоотой юм. АПЕК нь 35 жилийн өмнө байгуулагдсан цагаасаа хойш нээлттэй, хүртээмжтэй байх, хамтдаа хөгжих, адил бус талаа хадгалан адил талаа эрэлхийлэх зэрэг анхны хүсэл эрмэлзэлээ үргэлж баримталж, худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, хөнгөвчлөх хийгээд эдийн засаг, технологийн хамтын ажиллагааг дэмжиж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн түвшинг үргэлжлүүлэн дээшлүүлсэн юм.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn