MONGOL

"Их БРИКС"-ийн хамтын ажиллагааны хэтийн төлөв ирээдүйтэй байна

CRIPublished: 2024-10-22 19:25:01
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Үүгээр ч зогсохгүй БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь улс орнуудыг дэлхийн засаглалд оролцох платформ, боломжийг олгож байна. Италийн олон улсын харилцааны мэргэжилтэн Гианкарло Элиа Валори хэлэхдээ: Хүйтэн дайны сэтгэхүй, ганц талт үзэл өндийж буй нөхцөлд БРИКС-ийн орнууд НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг үргэлж баримталж, олон улсын болон бүс нутгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийн төлөө чармайж байгаа нь дэлхийн энх тайван, хөгжлийн чиг хандлагад нийцэж байна. Цаашид, улам олон орон хүсэлт гарган элсэхийн хэрээр "Их БРИКС"-ийн олон улсын үйл хэрэг дэх эерэг, тогтвортой, зөв үүрэг улам ихэсч, дэлхийн олон туйлт, олон талт үзлийг хамгаалах хүчин улам нэмэгдэнэ гэжээ.

Хятад улс бол үүсгэн байгуулагч орны хувьд БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмыг тууштай дэмжигч, оролцогч байсаар ирсэн бөгөөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. "БРИКС-ийн зориг санаа"-г санал болгосноос эхлээд Шинэ хөгжлийн банкийг санаачлан, дараа нь "БРИКС+" загварыг санал болгосон хүртэл Хятад улс нь БРИКС-ийн механизмд хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Бразилийн Хятад судлалын төвийн захирал Ронни Линс хэлэхдээ, Хятад улс БРИКС-ийн орнуудын нийтлэг ойлголтыг хуримтлуулах, улс орнуудын зохицуулалт, хамтын ажиллагааг ахиулах, нийтлэг мөрийн хөтөлбөрийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Хятад улс болон БРИКС-ийн бусад гишүүн орнуудын хүчин чармайлтаар энэхүү дээд хэмжээний уулзалт нь үймээн донсолгоотой дэлхий дахинд илүү тогтвортой байдал, эерэг энерги оруулж, "Дэлхийн Өмнөд"-ийн эв нэгдэл хүчин чадлыг нэмэгдүүлэх эрмэлзэлийг өгч байна. "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа"-ын хэтийн төлөв ирээдүйтэй байна !

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn