MONGOL

"Их БРИКС"-ийн хамтын ажиллагааны хэтийн төлөв ирээдүйтэй байна

CRIPublished: 2024-10-22 19:25:01
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Саяхан 1738 чингэлэг ачаа ачсан "APL Lion City" хөлөг онгоц Хятадын Шямэнь хотын Хайтянь терминалаас Өмнөд Африкийн Дурбан хотыг чиглэн хөдөлжээ. Энэхүү далайн тээврийн шууд маршрут 2014 онд нээгдсэнээс хойш нийт 458 удаагийн аялал үйлдэж, 29 тэрбум 200 сая юанийн үнэ бүхий импорт, экспортын барааг тээвэрлэж, аялалын хугацааг багаар тооцоход 7 хоног хэмнэсэн нь БРИКС-ийн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааны үлгэр жишээ болжээ.

БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмын хөгжлийн 18 жилийн хугацаанд ийм олон түүх бий болов. 10 дугаар сарын 22-24-нд, ОХУ-ын Казань хотод зохиогдох БРИКС-ийн орнуудын удирдагчдын 16-р уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин урилгаар оролцох болно. Энэ нь БРИКС-ийн орнууд гишүүнээ нэмж өргөтгөснөөс хойших анхны дээд хэмжээний уулзалт бөгөөд "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа"-ны шинэ эхлэл юм. Тухайн үед, 30 гаруй улс орон, олон улсын байгууллагын удирдагчид хамтын ажиллагаа, хөгжлийн төлөвлөгөөгөө хамтаар хэлэлцэх юм.

“БРИКС тасралтгүй өргөжих нь дэлхийн тэнцвэргүй байдлыг засахад тустай”, “БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж байна”, “Олон улсын харилцааны шинэ эрин ирж байна” гэж олон улсын олон нийт үзэцгээж байна. Үүний зэрэгцээ Тайланд, Куба, Сири, Беларусь зэрэг 30 гаруй улс БРИКС-д элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Хятад улс ба орчин үеийн Ази судлалын хүрээлэнгийн захирал Кирилл Бабаев "Олон улсын тойм"-д хэлэхдээ, БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь анх гишүүн орнууд хоорондын зохицуулалтын хэрэгсэл байсан бол эдүгээ хүн төрөлхтний ирээдүйг төлөөлж буй шинэ алсын харааны бэлэг тэмдэг болж, хүмүүс дэлхийн эдийн засгийг шударгаар хөгжүүлэх итгэл найдварыг төлөөлж, "харин Хятад улс нь талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол дэмжигчийн нэг юм" гэжээ.

Энэ хамтын ажиллагааны механизм нь мөн өргөн олон хөгжиж буй орнуудын хамтын хөгжилд хүрэх хүсэл эрмэлзэлд нийцэж байна. БРИКС-ийн орнууд олон талт худалдааны тогтолцоог үргэлж баримталж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн гинжингийн тогтвортой, саадгүй байдлыг үр ашигтай хадгалж, эдийн засгийн хүртээмжтэй даяаршлыг ахиулсаар ирсэн. 2024 оны 1-р сард, Саудын Араб, Египет, Арабын Нэгдсэн Эмират Улс, Иран, Этиоп зэрэг улсууд албан ёсоор элссэний дараа "Их БРИКС"-ийн гишүүн орнуудын хүн ам дэлхийн хүн амын бараг талыг эзэлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 50 хувиас давж, эдийн засгийн нийт хэмжээг худалдан авах чадварын дундаж үнээр тооцоолбол 7-гийн бүлгээс давж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад илүү их хувь нэмэр оруулах чадвартай байна.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn