MONGOL

Хятадын ногоон үйлдвэрлэлийн хүчин чадлын гүйцэтгэх үүрэг

CRIPublished: 2024-04-26 11:15:49
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыын тэг бодлого хэрэгжүүлж, дэлхий дахинд ялгаралтыг бууруулахад туслах амлалт өгсөн юм. 2022 онд Хятадаас экспортолсон салхины эрчим хүч, нарны зайн бүтээгдэхүүн нь бусад улс орны нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг ойролцоогоор 573 сая тонноор бууруулж, нийт ялгарлын хэмжээ 2.83 тэрбум тонноор буурч, энэ нь дэлхийн нүүрстөрөгчийн ялгаруулалтын 41 орчим хувийг эзэлж байна. Үүнээс гадна Хятад улс бусад улс орнуудад техникийн дэмжлэг, чадавхийг бэхжүүлэх, санхүүгийн тусламж үзүүлэх зэрэг арга замаар цаг уурын өөрчлөлтийг даван туулах чадвараа сайжруулахад тусалж байна. 2023 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Дабигийн өмнөд цөлийн гүнд Хятад улсын барьсан дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц албан ёсоор ашиглалтад орсон. Цахилгаан станц ашиглалтад орсны дараа 160 мянган оршин суугчийг цахилгаан эрчим хүчээр хангаж, Абу Дабид нүүрстөрөгчийн ялгаруулалтыг жил бүр 2.4 сая тонноор бууруулж, АНЭУ-ын эрчим хүчний бүтцэд цэвэр эрчим хүчний эзлэх хувийг 13 гаруй хувиар нэмэгдүүлэх боломжтой болсон юм.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn