MONGOL

Хятадын ногоон үйлдвэрлэлийн хүчин чадлын гүйцэтгэх үүрэг

CRIPublished: 2024-04-26 11:15:49
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

"Нарны хавтангийн өнөөгийн дэвшилтүүдийн ихэнх нь Хятад улс зардлаа бууруулах хүчин чармайлттай холбоотой. Цахилгаан тээврийн хэрэгслийн хувьд ч мөн адил" хэмээн дэлхийн хамгийн том компаниудын нэг болох "Саудын Арамко" компанийн гүйцэтгэх захирал Амин Нассер Дэлхийн эрчим хүчний 26-р бага хурал дээр хэлжээ. Тэрээр: Хятадын эрчим хүчний шинэ салбарыг хөгжүүлснээр барууны орнууд Нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилтыг биелүүлэхэд тус дөхөм болж, дэлхийн эрчим хүчний өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

АНУ-ын зарим хүмүүс Хятадын "үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн" нь дэлхийн зах зээлд нөлөөлж байна хэмээн гүтгэж буй энэ үед Нассерын шударга байр суурь нь олон улсын хамтын нийгэмлэгийн оновчтой, бодитой ойлголтыг илэрхийлсэн юм. Хятад улсын ногоон үйлдвэрлэлийн хүчин чадал дэлхийд ямар ач холбогдолтой вэ? Бодит баримт бол хамгийн сайн хариулт юм.

Тоо баримтаас харахад 2011-2020 он хүртэл Хятад улс байгаль орчны технологийн шинэ бүтээлийн патентын мэдүүлгийн нийт тоо дэлхийн нийт патентын 60%-д дөхөж байсан нь байгаль орчны технологийн инновацийг нэвтрүүлэх хамгийн идэвхтэй орон болсон байна. Үүний зэрэгцээ Хятад улс бусад оронтой нээлттэй хамтын ажиллагаа, эрүүл өрсөлдөөнөөр дамжуулан технологийн дэвшлийг ахиулахад хүчин зүтгэж байна. Германы Карчар цэвэрлэгээний брэндийн Хятад дах салбарын орлогч ерөнхий менежер Кэ Рүйлинь манай сэтгүүлчид өгсөн ярицлагадаа, хэрэглэгчиддээ хүргэж буй анхны бүтээгдэхүүн лити батерейны платформыг Хятадад бүтээж, дэлхий нийтэд сурталчилж байна гэсэн бол Италийн автомашины "Дукати Чайна" компанийн гүйцэтгэх захирал Бай Луй хэлэхдээ, Хятад улс шинэ эрчим хүчний автомашины батерейны технологи, хөдөлгүүрийн технологи зэрэг салбарын хөгжлийг дэлхийн нийтээрээ үнэлж байгаа бөгөөд дэлхийн олон орны компаниуд Хятадтай хамтран ажиллаж байна гэжээ.

Хамгийн чухал нь Хятадын ногоон үйлдвэрлэлийн хүчин чадал дэлхийн цаг уурын өөрчлөлтийн сорилтыг шийдвэрлэхэд асар их хувь нэмэр оруулсан. Парисын хэлэлцээрт дэлхийн дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад Цельсийн 2 хэмээс хэтрүүлэхгүй байх, 1.5 хэм хүртэл тогтоон барихыг хичээх санал тавьсан. Гэсэн хэдий ч одоогоор дэлхий даяар цаг агаарын эрс тэс уур амьсгал байнга тохиолдож байгаа нь Парисын хэлэлцээрийн температурыг хянах зорилгод хүрэхэд улам хэцүү болж байна. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс өнгөрсөн оны сүүлчээр гаргасан тайланд дурдсанаар, 2030 онд агаарын температурыг 2 хэмийн өсөлтөд тогтоон барихын тулд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 28 хувиар бууруулах, эсвэл агаарын температурыг 1.5 хэмийн өсөлтөд тогтоон барихын тулд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 42 хувиар бууруулах ёстой гэжээ.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn