MONGOL

Олаф Шольцын Хятадад хийсэн айлчлал хүмүүсийн анхаарлыг татаж байна

CRIPublished: 2024-04-17 15:10:09
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Харин үр дүн ямар байсан бэ? Канцлер Олаф Шольц Хятадад хийсэн айлчлал, Германы бизнесийн салбарынхан Хятадын зах зээлийг тэлэн өргөжүүлэх хүсэлтэй байгаа нь Германы Засгийн газрын Хятад улсын талаарх ерөнхий бодлого оновчтой, ажил хэрэгч хэвээр байгааг харуулж байна. Германы зарим олон нийтийн үзэж буйгаар Герман улс өөрийн эдийн засаг удааширсан сорилтыг даван туулах, мөн Украины хямралыг шийдвэрлэхэд Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг эрэлхийлэх ёстой гэв.

Дэлхийн хоёр, гурав дахь эдийн засагтай Хятад, Германы аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээ нь хоорондоо нягт уялдаатай, хоёр орон зах зээлээ дээд хэмжээгээр харилцан нөхвөрлөж байна. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа нь маш уян хатан. Хятадын зах зээлд одоо Германы 5000 гаруй компани ажиллаж байна. Германы Төв банкны статистик мэдээгээр, Германы Хятадад оруулсан шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар буюу 11.9 тэрбум евро болж нэмэгдсэн нь түүхэн дээд амжилт болж байна. Германы Холбооны Статистикийн газрын тоо баримтаас үзвэл, 2023 онд Герман Хятадын хоёр талын худалдааны хэмжээ 253 тэрбум 100 сая евро байв. Ингэснээр Хятад улс найман жил дараалан Германы хамгийн том худалдааны түнш болж байгаа юм.

Хятад Германы удирдагчдын уулзалтаар хоёр тал ивээх үзлийг эсэргүүцэж, бодит хамтын ажиллагаа бэхжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв. Машин механизм, автомашины уламжлалт салбар төдийгүй ногоон өөрчлөлт, дижиталчлал, хиймэл оюун ухаан зэрэг шинээр гарч буй олон салбарт хоёр улс харилцан ашигтай хамтрах асар их нөөц боломжтой, үүнийг цаашид нээн хөгжүүлэх шаардлагатай гэж Хятад улс санал болгов. Энэ нь Хятад Германы эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийг тодруулж байгаа юм.

Олаф Шольц Чунчин, Шанхай хотод айлчлахдаа Германы хөрөнгө оруулалттай устөрөгчийн эрчим хүчний компани, Германы аж ахуйн байгууллагын инновацийн төвүүдээр зочилсон гаднынхны анхаарлыг татжээ. Энэ нь хөгжиж буй салбар дахь Хятад, Германы хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Герман улс нааштай байр суурьтай байгааг харуулж байна. Түүнчлэн автомат жолоодлогын технологийн салбарт хамтран ажиллах олон баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр тал хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илүү бодит үр дүнд хүргэж байгааг харуулж байна.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn