MONGOL

Олаф Шольцын Хятадад хийсэн айлчлал хүмүүсийн анхаарлыг татаж байна

CRIPublished: 2024-04-17 15:10:09
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Гурван өдрийн дотор Хятадын 3 хотод зочилсон, Засгийн газрын гурван сайд айлчлалд дагалдан ирсэн, Siemens, BMW, Mercedes-Benz мэтийн олон нэрт компанийн эзэд айлчлалд хамрагдсан, Хятадын олон компанид зочилж, инновацийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулсан... Сүүлийн өдрүүдэд Германы канцлер Олаф Шольцын Хятадад хийсэн айлчлал барууны олон нийтийн анхаарлыг өргөн хүрээнд татаж байна.

Өчигдөр, 16-нд Олаф Шольцын Хятадад хийсэн айлчлалын сүүлийн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд түүнтэй уулзав. Хоёр орны удирдагч Хятад, Германы харилцааны байр суурь, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов.

Хятад, Германы хооронд үндсэн ашиг сонирхлын зөрчил байхгүй, бие биедээ аюул занал учруулахгүй, Хятад Герман харилцан ашигтай хамтарч ажиллах нь "эрсдэл" биш, харин хоёр орны харилцааны тогтвортой байдлын баталгаа, ирээдүйг нээх боломж юм гэж Хятадын тал илэрхийлэв.

Хятад улстай хоёр талын харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр талын яриа хэлэлцээ, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, боловсрол, соёл болон иргэдийн солилцоог ахиулахад Германы тал бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр тал чөлөөт худалдаа, эдийн засгийн даяаршлыг дэмжиж, дэлхийн сорилтод хамтран хариу арга хэмжээ авч, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Энэ жил Хятад Герман хоёр тал бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой болно. Удаан хугацаанд Хятад, Германы харилцаа Хятад улс барууны гүрнүүдтэй харилцах харилцааны тэргүүн эгнээнд явж ирсэн. Хоёр талын удирдагчид ойр дотно харилцаатай байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын зөвшилцөл, стратеги, санхүүгийн болон бусад салбарт өндөр түвшний яриа хэлэлцээ хийх зэрэг механизмууд үр дүнтэй ажиллаж байна. Энэ нь Хятад, Германы хамтын ажиллагааг тасралтгүй баталгаажуулж, Хятад Европын харилцааны тогтвортой хөгжлийг ахиулж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитикийн байдал гүнзгий өөрчлөгдөж, Хятад, Германы харилцааны хөгжил мөн сорилттой тулгарч байна. Олаф Шольцыг Хятадад айлчлахад улс төрийн шуугиан их гарсан. Европын холбоо "эрсдэлийг арилгах" нэрийн дор Хятадын цахилгаан машин болон бусад бүтээгдэхүүнд нөхөн олговрын эсрэг мөрдөн шалгалт явуулж байна. Европын зарим хүн Германыг "Хятадын эдийн засагт түших байдлаа бууруулах ёстой" гэж шүүмжилж байна.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn