Үйлчилгээний худалдааны яармаг даян дэлхийд ямар ач холбогдлоо өгөх вэ?
"Харилцаа холбоо, аялал жуулчлал, хууль эрх зүй, мэргэжлийн шалгалт болон бусад үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг өргөжүүлэх", "өндөр чанарын үйлчилгээний импортыг идэвхтэй өргөжүүлэх", "мэдлэг шингэсэн үйлчилгээний экспортыг өргөжүүлэхийг дэмжих"... Хятад улсын санаачилж буй цуврал шинэ арга хэмжээ нь дэлхий дахинтай өөрийн зах зээлийн боломжоосоо улам сайн хуваалцах болно гэдгийг тодорхойлж байна. Зөвхөн үйлчилгээний импортоор жишээлэхэд, Хятадын хот хөдөөгийн оршин суугчдын үйлчилгээний салбар дахь хэрэглээний зардал 2022 онд 43.2% байсан бол 2025 онд 50% орчим хүрч, ойролцоогоор 10 их наяд юанийн хэрэглээний зах зээлийг шинээр бий болгох тухай шинжээчид хэлж байна.
Үйлчилгээний худалдааг хөгжүүлэхэд боломж нөхцөл маш чухал. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 45 жилийн хугацаанд Хятад улс өөрийн үүд хаалгаа нээгээд зогсохгүй дэлхийн хөгжлийг "цэвэр өрөө"-гөөр хангасан юм. Үйлчилгээний худалдаа, үйлчилгээний салбарын хамтын ажиллагааны хувьд Хятад улс зах зээлд нэвтрэх стандарт баримжааг улам чөлөөтэй болгож байна. 2022 онд гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөхийн сөрөг жагсаалт 31 болон буурчээ, үүний дотор үйлчилгээний салбарын сөрөг жагсаалт 23 байгаа нь 74%-ийг эзлэв. Саяхан Хятад, Никарагуа хооронд албан ёсоор байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээр жишээлэхэд анх удаа сөрөг жагсаалтын арга хэлбэрээр үндэстэн дамнасан үйлчилгээний худалдаа (банк санхүүгийн үйлчилгээг хамарна) болон хөрөнгө оруулалтыг нээлттэй болгож байгаа болно.
Үйлчилгээний худалдаа нь эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болсон тул үйлчилгээний худалдааны яармагаас хүмүүс улам олон шинэ эрч хүчийг олж ажигласан байна. энэ нь мөн ч дэлхийн үйлчилгээний худалдааны хөгжилд нэн шаардлагатай эрэлт хэрэгцээ юм. "Дижиталчлал, ухаалаг шийдэл, ногоон байгууламж", энэ бол Ши Жиньпин хэлсэн үгэндээ үйлчилгээний салбарын ирээдүйн хөгжлийн талаар дурдсан хураангуйлал юм. Үүний дотроос дижитал технологи нь үйлчилгээний бизнес чанарыг нэмэгдүүлнэ. 2022 онд Хятадын дижитал хэлбэрээр хийсэн үйлчилгээний импорт экспортын хэмжээ 2.51 их наяд юаньд хүрч, 7.8%-иар нэмэгдсэн юм.
Ямартай ч Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг тасралтгүй ахиулснаар Хятад улс дээд түвшний нээлттэй байдлаа үргэлжлүүлэн тэлэх болно. Энэ үйл явцад Хятадын илүү сайн үйлчилгээг дэлхийн улс түмэнд үзүүлэх болно.