MONGOL

АНУ-д Хенри Киссинжерийн дипломат мэргэн ухаан хэрэгтэй

CRIPublished: 2023-07-20 23:41:04
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

52 жилийн дараах өнөөдөр олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж, Хятад, Америкийн хүчний тэнцвэрт байдал мөн өөрчлөгдсөн ч Хятад, Америк нь хамтарваас ашигтай, сөргөлдвөөс хохиролтой гэдэг логик ерөөс өөрчлөгдөөгүй. Хятад, Америкийн хамтын ажиллагаа дэлхийн энх тайван, тогтвортой байдалд тустай гэсэн логик өөрчлөгдөөгүй. Хятад улсын АНУ-ын талаар баримталж буй бодлого нь галгамж чанараа хадгалж буй ч огт өөрчлөгдөөгүй. Өмнө нь Ерөнхийлөгч Байдентай утсаар ярьж, уулзсан байсан, эсвэл энэ удаад Киссинжертэй уулзсан ч Хятад Америкийн харилцааг тогтвортой хөгжүүлэх гол түлхүүр нь харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар ялах гурван зарчмыг баримтлах явдал гэдгийг Хятад улсын дарга Ши Жиньпин олон удаа онцолсон. Энэ бол Хятад, Америкийн өнгөрсөн харилцааны туршлагын дүгнэлт, мөн Хятад Америкийн шинэ эринд зөв зохицох арга зам юм.

Ноён Киссинжер Хятад Америкийн харилцаа, хэлэлцээний гэрчийн хувьд Тайваний асуудал бол Хятад Америкийн харилцааны хамгийн чухал бөгөөд эмзэг гол асуудал гэдгийг онцгой мэдэж байна. Тэрээр энэ удаад Хятадад айлчлах үедээ хэлэхдээ, "Шанхайн мэдэгдэл"-д заасан зарчмуудыг баримталж, нэг Хятадын зарчим Хятадад туйлын чухал болохыг ойлгох ёстой гэжээ. Тайваний асуудалд гар дүрж, “галаар наадаж” буй Америкийн зарим улстөрчид зуун жилийн түүхийн гэрч болсон өндөр настны сургаал үгийг сонсох хэрэгтэй.

Хятадууд “Өнгөрсөнөө дүгнэж, шинийг сурч судал” гэж байнга яридаг. Өнгөрсөн 52 жилийн хугацаанд Хятад Америкийн хамтын ажиллагаа хоёр орон төдийгүй дэлхий дахинд ашигтай томоохон үйл явдлуудыг биелүүлж чадсан юм. Өнөөдөр АНУ-ын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид түүхээс хариулт олох шаардлагатай байна: Хятадыг хэрхэн харж, Хятадтай хэрхэн харилцах нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд үнэхээр нийцэж байна вэ? Эдгээр үндсэн асуудлуудыг бүрэн тунгаач бодож чадвал АНУ Хятадтай харилцахдаа зөвхөн хориг тавих, хянах шашантаа эргэлдээд байхгүй болно. Хятад Америкийн харилцааны ирээдүй өнөөдрийн сонголтоос шалтгаална, түүхийн туршлагыг эргэн хархаас салж чадахгүй. Хятад, Америкийн харилцааны "заавал хариулах ёстой асуулт"-ыг сайн гүйцэтгэхийн тулд АНУ-д Киссинжерийн дипломат мэргэн ухаан хэрэгтэй байна.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn