MONGOL

АНУ-д Хенри Киссинжерийн дипломат мэргэн ухаан хэрэгтэй

CRIPublished: 2023-07-20 23:41:04
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

7-р сарын 20-ны өдөр Бээжин хотын Дяо Юйтай төрийн зочид буудлын 5-р нэгэн онцгой зочноо угтан авлаа.

Мөн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин энд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжертэй уулзав. Дарга Ши Шииньпин 100 насан сүүдэртэй түүнийг "хуучин анд" хэмээн хүндлэн дуудаж, түүний Хятад, Америкийн харилцааны хөгжлийг ахиулах, Хятад, Америкийн ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан түүхэн гавьяаг өндрөөр үнэлэв. Киссинжер хэлэхдээ, Америк, Хятадын харилцаа нь Америк, Хятад болон цаашлаад дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой. Америк, Хятадын ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.

Одоогоос 52 жилийн өмнө буюу мөн л 7-р сард яг энэ төрийн зочид буудалд АНУ-ын ерөнхийлөгч Никсоны үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах, тусгай элчийн хувиар Киссинжер Хятадын ахмад үеийн удирдагчидтай уулзаж, Хятад Америкийн харилцааг хэвийн болгох үйл явцыг эхлүүлсэн юм. Энэ нь Киссинжерийн дипломат карьер дахь чухал мөч гэж шинжээчид үздэг. Өнөөдрийг хүртэл тэрээр Хятадад 100 гаруй удаа айлчилж, 100 насандаа Хятад, Америкийн харилцаа холбоо, яриа хэлэлцээг ахиулах тэргүүн эгнээнд идэвхтэй ажиллаж байна. Энэхүү "хос зуун" нь дэлхий нийийн хүндэтгэлийг хүлээх нь гарцаагүй юм.

АНУ-ын зарим улстөрчид Хятадын хөгжлийн зам, улс төрийн тогтолцоо, үнэт зүйлс нь АНУ-ынхаас тэс өөр гэж хэлдэг бөгөөд үүнийг Хятадад дайсагнах, дарамт үзүүлэх үндэс болгон ашигладаг. Гэхдээ энэ ялгаа нь шинээр бий болсон зүйл биш юм. Хүйтэн дайны оргил үедХятад, Америк 20 гаруй жил үргэлжилсэн цав суусан харилцааг зөөллөж, "Номхон далайг гатлан гар барилцсан" нь дэлхий нийтэд шуугиан тарьсан байдаг. Яагаад ийм боломжтой байсан бэ? Энэ нь зөвхөн цаг үе, чиг хандлагаас шалтгаалж байгаа төдийгүй хамгийн чухал шалтгаан нь Хятад, Америкийн удирдагчид дайсагнахаа больж найрсаг харилцаатай байх нь бие биедээ ашиг тустай төдийгүй дэлхий дахинд ч ашигтай гэдгийг ойлгосон явдал юм. Иймээс хоёр тал ер бусын стратегийн мэргэн ухаан, алсын хараа, эр зоригийн ачаар үзэл суртлын зөрүүг даван туулж, түүхэн алхам хийж байсан юм.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn