MONGOL

Орчин үеийн шинэчлэл, бүтээн байгуулалтын тухай Хятад улсын төсөл

CRIPublished: 2023-03-17 10:42:25
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Киприйн Хөдөлмөрчин Ардын Дэвшилтэт Намын ерөнхий нарийн бичгийн дарга Стефанос Стефаноу "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь дэлхий дахинд тулгамдаж буй олон сорилтыг даван туулах, мөргөлдөөн сөргөлдөөнийг багасгах, тэгш эрхийг дээдэлж, яриа хэлцэл, туршлагаа хуваалцах замаар хүн төрөлхтний эв найртай зэрэгцэн оршихын төлөө чухал үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.

Барууны зарим улс соёл иргэншлийн давуу байдал, соёл иргэншлийн мөргөлдөөнийг хөөргөдөж, зөвхөн өөрийн үнэт зүйлээ бусдад тулгаж, капиталист улс төрийн үзэл баримтлал, институцийн загварыг сурталчилж байгаа нь хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэчлэлд саад болно. Харин соёл иргэншлийн тэгш байдал, туршлагаа хуваалцах, яриа хэлэлцээ, эв эе, энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сурталчилж, улс орнуудын түүх, соёлын үнэ цэнийг ашиглах нь хүн төрөлхтөнд тулгардаг олон асуудлыг шийдвэрлэхэд тусална.

Хүн төрөлхтний хөгжлийн зам "Дөрвөн замын уулзвар" дээр ирээд байгаа энэ цаг үед улс төрийн намууд шинэчлэлийг удирдахдаа тодорхой асуултад тодорхой хариулах үүрэгтэй. ХКН эдгээрт асуултад өөрийн хариултыг өглөө. Цаашид Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг бэхжүүлэхэд ХКН чанартай хөгжил бүтээж, шударга ёсыг хамгаалж, соёл иргэншлийн солилцоог хөхүүлж, харилцан туршлага судлахыг дэмжиж, дэлхий дахинд том гүрний зангаргыг харуулах болно.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn