Орчин үеийн шинэчлэл, бүтээн байгуулалтын тухай Хятад улсын төсөл
Бээжинд 3-р сарын 15-ндб олсон ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалтад ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин оролцож илтгэл тавилаа.. Ши Жиньпин ХКН шинэчлэлийн тухай тайлбарлаж, энэ сэдвээр цуврал асуултад хариулав. Мөн Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг анх удаа дэвшүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшил, дэлхийн орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг ахиулах Хятадын шийдлийг тодорхойллоо.
Орчин үеийн шинэчлэл бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг эрэл хайгуул болно. Хөгжлийн адил бус үе шат, түүх, соёлын ижил бусаас шалтгаалан улс орнууд энэ талаар өөр өөр ойлголттой байдаг. Өнөөдөр олон сорилт, хямрал давхцаж, хүн төрөлхтний нийгмийн шинэчлэл "Дөрвөн замын уулзвар"-т ирээд байна. "Бидэнд ямар шинэчлэл хэрэгтэй вэ? Бид хэрхэн модернизацад хүрэх вэ?" гэсэн асуултад Ши Жиньпин өөрийн үзэл бодол, төлөвлөгөөгөө танилцуулав.
Модернизачлалын асуултад Ши Жиньпин таван санал дэвшүүлэв. Ард түмнээ дээдлэх үзлийг эрхэмлэж, тусгаар тогтнол, бие даасан зарчмыг баримталж, шинэчлэлийн олон талт замыг судлах ёстой. Шинэчлэлийн залгамж чанарыг хадгалахын тулд үнэнч шударга, шинийг санаачлагч сэтгэлгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлж, шинэчлэлийг тууштай хэрэгжүүлнэ. Модернизаци буюу орчин үеийн шинэчлэл нь цөөн хэдэн орны өмчлөгдсөн бүтээгдэхүүн биш, ганц хариулттай сэдэв ч биш. Аливаа улс орны шинэчлэл нь модернизацийн ерөнхий дүрмийг дагахаас гадна өөрийн нөхцөлд тулгуурласан онцлогтой байх ёстой гэж онцоллоо.
Хүн төрөлхтний бий болгосон олон ургальч соёл иргэншил орчин үеийн шинэчлэлийн үйл явцад чухал хувь нэмэр оруулсан юм. Энэ уулзалтаар Ши Жиньпин "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга" дэвшүүллээ. Анхны энэ санаачилгаар дамжуулан соёл иргэншлийн олон талт байдлыг хүндэтгэж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг сурталчилж, өв залгамжлалыг чухалчилж, соёл иргэншлийн инновац, олон улсын соёлын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалав. Хятад улс өмнө нь Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга дэвшүүлсэн. Үүний дараа Дэлхийн соёл иргэншлийн санаачилга дэвшүүлж байгаа нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад Хятад улсын оруулж буй бас нэгэн хувь нэмэр, чухал үзэл баримтлал гэж олон улсын хамтын нийгэмлэг үзэж байна.