MONGOL

Хятад, Монголын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв

CRIPublished: 2022-11-28 20:45:46
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Монгол улсын дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Хятад улс сайшаан дэмжиж байгаа бөгөөд цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааны төв байгуулах тухай Монголын талтай зөвшилцөхөд бэлэн байна. Хоёр тал хууль тогтоох байгууллага, засгийн газар, улс төрийн нам, орон нутаг, тэр дундаа технологи, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, залуучууд, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

У.Хүрэлсүх хэлэхдээ, Монгол, Хятад бол уул усаараа залгалдсан мөнхийн хөрш, сайн найз, сайн түнш юм. КОВИД-19 цар тахлын нөхцөлд хоёр тал харилцан тусалж, даяарчилсан энэхүү сорилтыг хамтдаа даван туулж, “зовох цагт нөхрийн чанар танигдана” гэх үгийг бодитойд харуулсан байна. Хятад улстай улс төрийн солилцоогоо нэмэгдүүлж, үргэлжлэн харилцан тусалж, бие даан сонгосон хөгжлийн замаа харилцан хүндэтгэж, найрамдлаа бэхжүүлэхэд Монголын тал бэлэн. Монгол улс нэг Хятадын байр сууриндаа бат зогсох бөгөөд Хятадын талын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжинэ. Хятад улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, ногоон хөгжил, цөлжилтийн эсрэг тэмцэл зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулахад Монголын тал бэлэн байна. Өдгөө олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд тогтворгүй хүчин зүйл тасралтгүй нэмэгдсээр байгаа тул бид хамтдаа энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалахын төлөө ажиллах ёстой гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр тал хамтаар “Шинэ цаг эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай БНХАУ, МУ-ын хамтарсан мэдэгдэл”-ийг нийтэлсэн бөгөөд хоёр орны төрийн тэргүүн нар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, гааль, цөлжилтийн эсрэг хоёр талт хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn