MONGOL

Хятад, Монголын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв

CRIPublished: 2022-11-28 20:45:46
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар 11-р сарын 28-ны үдээс хойно Ардын их хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, хоёр сарын дараа дахин уулзаж байгаадаа баяртай байна. Хятад, Монголын харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг энэ нь гүйцэд харуулж байна. Хятад, Монгол харилцан хөрш орон болсны хувьд урт хугацаанд тогтвортой найрамдалт хөршийн хамтын ажиллагааны харилцаагаа баримтлах нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Хятад улс “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” үзэл баримтлалын дагуу хөршүүдтэйгээ найрсгаар харьцаж, хөршөө түнш болгох дипломат бодлого баримталдаг тул Хятад, Монгол хоёр орон харилцан итгэлцлээ бэхжүүлэхийг дээд хэмжээнд чухалчлан авч үздэг юм. Хоёр орон цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, харилцан тусалж, уламжлалт найрамдлаа бэхжүүлсэн.

Хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй урагшилж, улс хоорондын харилцааны үлгэр жишээ болсон юм. Өдөр ирэх тусам тогтворгүй болж буй олон улсын нөхцөлд Монголын талтай иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа улам тогтвортой хөгжүүлж, хоёр ард түмэнд ач тусыг нь хүртээхэд Хятадын тал бэлэн байна.

Бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бие даан сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, амин чухал ашиг сонирхолд холбогдсон асуудлаар харилцан дэмжиж ажиллахад Хятадын тал бэлэн байна. Хоёр орны яам хооронд, олон давхаргын захиргаа, байгууллага нэгжүүд яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа тэлж, засаглалын тухай туршлагаасаа солилцож, “Бүс ба зам”-ыг “Талын зам” санаачилгатай, Дэлхийн хөгжлийн санаачилгыг “Шинэ сэргэлтийн бодлого”-той сайтар уялдуулж, Хятад улсын “хоёр үе шаттай хөгжлийн стратегийн зорилт”-ыг Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой холбож, улмаар хоёр орны харилцааг шинэ эрч хүчээр сэлбэх ёстой. Монгол улстай эдийн засаг, худалдаа, эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн холболт зэрэг гол чухал салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөж, мэдээ мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн гаралт бүтээгдэхүүний гүнзгий боловсруулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хоёр орны гол удирдах байгууллага нэгжүүд үргэлжлэн нягт зөвшилцөж, дэд бүтцийн холболтын шинэ гарцыг эртхэн нээж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын байгуулалт, Хятад-Оросын байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулан тавих төслийг идэвхтэй ахиулж ажиллах хэрэгтэй.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn