Израильд Шиньжяны үзэмжийг сурталчлав
Тэрээр хэлэхдээ: “Манай хүү Хятадад очсоноос хойш бид Хятадын соёл, түүх, Хятадын ард түмнийг сонирхох болсон. Бид Хятад руу явах дуртай, Хятадын соёлтой холбоотой зүйлсийг сонирхох дуртай. Тель-Авив дахь Хятадын соёлын төвөөр байнга зочилдог. Энд би хоёр дахь удаагийнхаа үзэсгэлэнг сонирхож байна. Бүтээлүүд нь бүгд үзэсгэлэнтэй, зургууд нь ч маш сайхан байна. Цэнхэр тэнгэр, дээшээ эгц шулуун ургасан тооройн ой шугуй, байгалийн давтагдашгүй өнгөнүүд гээд үгээр хэлэхийн аргагүй сайхан үзэмж байна” гэжээ.
Хятадад олон удаа айлчилж байсан Григорий Пельман хэлэхдээ, "Хятад улс хурдацтай хөгжихийн зэрэгцээ уламжлалт соёлоо хадгалан үлдээж байгааг би Хятадын хот болон хөдөө тосгонд байхдаа мэдэрсэн. Энэ нь надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Шиньжяны уран зургийн энэхүү үзэсгэлэн нь их сонирхолтой бөгөөд Шиньжяны үзэсгэлэнт байгалийн онцлогийг тод томруун харуулсан байна. Би Шиньжян нутгаар аялахыг тэсгэлгүй хүсэж байна" гэжээ.
Тэрээр хэлэхдээ, “Шиньжяны соёл, байгаль, нийгэм соёлыг харуулсан энэхүү уран зургийн үзэсгэлэн маш сонирхолтой байна. Шиньжян бол хурдацтай хөгжиж буй бүс нутгийн нэг. Шиньжян жуулчдын сонирхлыг их татдаг. Тэндэхийн байгаль нутаг үзэсгэлэнтэй сайхан, хүмүүс нь ч зочломтгой найрсаг. Шиньжянд зочилж, найзуудтайгаа хөгжмийн аянд бүжиглэж байхад бүх зүйл ер бусын мөртөө гайхалтай сайхан санагддаг. Би Хятадад олон удаа очиж байсан. Миний хувьд Хятад бол шагшин магтмаар гайхалтай орнуудын нэг. Хятад орон урт удаан түүхтэй төдийгүй гайхамшигт соёлтой юм” гэжээ.
Ганаа