MONGOL

Израильд Шиньжяны үзэмжийг сурталчлав

CRIPublished: 2022-11-24 15:05:24
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Тель-Авив дахь Хятадын соёлын төв "Үзэсгэлэнт Хятад орон-Шиньжяны байгалийн үзэсгэлэн" хэмээх урлагийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулсан нь Израилийн олон нийтийн сонирхлыг татав. Хятадын зураачдын Шиньжяны үзэсгэлэнт байгалийн талаарх тосон будгийн бүтээлүүд болон Шиньжяны олон газар авсан тансаг гоё гэрэл зургууд нь тус газрын зан заншил болон соёл иргэншлийг өөр өөр өнцгөөс харуулж, үзэсгэлэнт сайхан Шиньжяны соёлын сэтгэл татам байдлыг илтгэсэн байна.

2021 оны дөрөвдүгээр сард Хятадын тосон будгийн чиглэлээр бүтээл туурвидаг 15 зураач Шиньжянд очиж байгальд судалбар хийн, Шиньжяны байгалийн дүр төрх, хүн ард, зан заншлын сэдэвтэй урлагийн бүтээл туурвиж, баримтат кино хийжээ. Үүнээс дэлгэцийн 16 зураг, мөн 17 гэрэл зураг болон тэндэхийн соёл урлагийг илтгэсэн зарим бүтээлүүд Тель-Авив дахь Хятадын соёлын төвд тавигдсан байна. Энэ сарын 22-ны орой болсон "Үзэсгэлэнт Хятад орон-Шиньжяны байгалийн үзэсгэлэн" хэмээх эл үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Хятад, Израилийн олон салбарын хэдэн арван зочид хүрэлцэн ирж, эхлээд ”Үзэсгэлэнт Шиньжян" хэмээх сурталчилгааны видео кино үзэв. Дараа нь Хятадаас Израильд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Рун үг хэлж, Шиньжяны олон салбарын ололт амжилтуудыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, "Шиньжянд очихгүй бол Хятад орон ямар уудам, ямар үзэсгэлэнтэй гэдгийг мэдэхэд нэгэн онцгой өнгө дутна. Шиньжян нь Хятадын баруун хойд хэсэгт оршдог. Тэнд олон үндэстэн ястнууд эв найрамдалтай, амар тайван, анар жимсний үр мэт нягт дотно хамтдаа амьдардаг гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Шиньжяны байгалийн үзэмж, зан заншлыг харуулсан гэрэл зургийн болон уран зургийн үзэсгэлэн нь Израилийн найзуудад Шиньжянаар дамжуулан Хятад орныг илүү сайн ойлгуулах болно. Энэ нь бас хоёр орны соёлын солилцоо, хүмүүсийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Израилийн найзууд үзэсгэлэнг маш их урамтай үзэж сонирхож байна. Тэд Шиньжяны бодит байдал, Шиньжяны өнөөгийн хөгжил дэвшлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа юм” гэжээ.

Өдгөө 83 настай Шошна Ярон нөхрийн хамт Тель-Авив дахь Хятадын соёлын төвд хүмүүсээс түрүүлэн ирж, Шиньжяны уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхож байлаа. Тэрээр хэлэхдээ: "Хятад эхнэртэй том хүү маань одоо Шанхайд хамтдаа амьдарч байна. Би Хятадад 20 гаруй удаа очсон ч Шиньжянд нэг ч удаа очиж үзээгүй, гэрэл зураг болон тосон будгийн зургуудаас Шиньжяны байгалийн үзэсгэлэнт байгалийг харлаа. Би Шиньжянд аялахыг маш их хүсэж байна" гэжээ.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn