Лусайл стадионыг Хятадын компани барьж байгуулжээ
Катар улс халуун, элсэрхэг бүсийн амаргүй цаг агаартай тул ус нь газрын тосноос үнэтэй орон юм. “Катар-2022” ДАШТ-ны хугацаанд тухайн орны иргэдийн болон хүрэлцэн ирсэн сая гаруй хөгжөөн дэмжигчдийн ундны усны хамгамжийг баталгаажуулахын тулд Катар улс 2015 онд “Стратегийн усан сан”-гийн төслийг эхлүүлж, тус улсын 5 газарт ус хадгалах том оврын 15 цөөрмийг барьж байгуулжээ. Эдгээр төслийн заримыг нь Хятадын Эрчим хүчний бүтээн байгуулалтын корпорацийн Гэ Жөү-ба корпораци хариуцан барьж байгуулж, хоёр усан сангийн бүтээн байгуулалт, тэрчлэн холбогдох дэмжих төслийн барилга байгуулалтыг чгүйцэтгэжээ. Төслийн албан тушаалтан Ван Шяохуа энэ тухай ийн танилцууллаа.
“Манай компани Ойрх Дорнодод ийм маягийн усан санг өмнө нь барьж байгуулж байсан туршлагатай, түүнчлэн барилгын технологийн түвшин олон улсын тэргүүний компанийн зэрэглэлд хүрсэн тул энэ төслийг авч чадсан. Барилга байгуулалтын явцад бидэнд олон хүндрэл тулгарсан. Бид технологийн талаар ахиц гаргаж, халуун агаартай элсэрхэг бүсэд бетон хэрэглэх асуудлыг шийдвэрлэсэн. Бетоны хольцод зохицуулалт хийсэн. Ингэснээр бетоны асуудлыг шийдвэрлэж, ган хуурай цаг агаарын нөхцөлд зохицуулсан бөгөөд бид барилгын ур мэргэжлийн түвшнээ дээшлүүлсэн юм”.
Өдгөө Хятадын компанийн хариуцсан төслийн барилга байгуулалт үндсэндээ дууссан бөгөөд хүлээлгэн өгөх шатанд шилжжээ. Катарын стратегийн усан сангийн төслийн хяналтын дарга Калиса Лингам төслийн талаар ийн танилцуулжээ.
“Энэ бол Катарын хамгийн чухал ус ашиглалтын байгууламж, дэлхийд хамгийн томоохон усан сангийн барилга байгуулалтын төсөл. Катарын 5 бүсэд тус тус бүтээн байгуулах шаардлагатай. Эдгээрийн дотроос Хятадын компанийн хариуцсан хэсгийн барилга байгуулалт хурдтай, чанартай өрнөж, инженерийн чанарын бүх шалгалтуудад амжилттай тэнцсэн. Хятадын компаи хамгийн сайн ажиллаж байна гэж би үзэж байна”.
Үүнээс гадна Катарын шинэ эрчим хүчээр цахилгаан гаргах салбарт Хятадын бүтээн байгуулалт гол байр эзэлж байна. Хятадын компанийн гэрээгээр бүтээн байгуулсан Катарын 800 мегаваттын чадалтай фотоволтаик цахилгаан станц нь Катарын эрчим хүчний эрэлт хэрэгцээний оргил үед 10 хувийг нь хангах боломжтой юм. Энэ нь Катарын эрчим хүчний зарцуулалт дахь нөхөн сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг ихээр өсгөж, ДАШТ-ний үе дэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний баталгааг хангасан төдийгүй Катар улс “байгальд халгүй ДАШТ”-ийг зохион байгуулахаар амласан амлалтаа биелүүлсэн чухал арга хэмжээ болсон байна.
Төслийн барилга байгуулалтын менежер Ли Жюнь энэ тухайн ийн танилцууллаа.
“Энэ төсөл нь Катарт илүү эко, тогтвортой цахилгаан эрчим хүчийг хангасан. Төслийн 800 мегабаттын фотоволтайк бүсэд бүгдэд нь Хятад улсын төхөөрөмжийг ашиглаж, эдгээр төхөөрөмж төслийн нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувийг эзэлсэн. Түүнчлэн Ойрх Дорнодын бүс нутгийн зах зээл дэх Хятадын брэндийн эзлэх хувь хэмжээг өсгөсөн бөгөөд үйлдвэрлэлийн иж бүрэн гинжин хэлхээг нэгтгэсэн давуулаг талыг харууллаа”.
Уртнасан