MONGOL

Лусайл стадионыг Хятадын компани барьж байгуулжээ

CRIPublished: 2022-11-22 16:50:34
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Лусайл бол “Катар-2022” хөл бөмбөгийн ДАШТ-ний хамгийн чухал цэнгэлдэх хүрээлэн юм. Энд финалын тоглолтыг багтаасан нийт 10 удаагийн тэмцээн болох ажээ. 80 мянган суудалтай энэ стадион нь Катарын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн юм. Лусайл стадионыг Хятад улсын төмөр замын компанийн олон улсын корпораци бүтээн байгуулжээ. Хятад улсын компани дизайн болон бүтээн байгуулалтыг гэрээгээр ерөнхийд нь гүйцэтгэн барьж байгуулсан ДАШТ-ний цогцолбор нь Европ Америкийн орнуудын тус салбар дахь тендерийн монополийг эвдсэн төсөл болсон байна.

Лусайл стадионыг бүтээн байгуулах явцад олон төрлийн рекорд тогтоожээ. Тухайлбал, Хятадын компаниас гадаадад гэрээгээр барьж байгуулсан цар хүрээгээр хамгийн том, технологийн хувьд хамгийн тэргүүний, мэргэжлийн хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн болжээ. Хятадын төмөр замын компанийн олон улсын корпорацийн ерөнхий захирал Ли Чунян энэ тухай ийн танилцуулав.

“Лусайл стадион бол Дэлхийн хөл бөмбөгийн холбооны стандартаар баригдсан дэлхийн хамгийн тэргүүний, цар хүрээгээр хамгийн том, систем нь хамгийн нарийвчлалттай мэргэжлийн хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн. Цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад Хятад улсын компани оролцсон тул бид энэ боломжийг ашиглаж Хятад улсын технологи, Хятадын бүтээгдэхүүн, Хятадын үйлдвэрлэлийг төслийн бүтээн байгуулалтад хэрэглэсэн юм. Төслийн барилга байгуулалт Хятад улсын компани болон Хятадын барилгын технологи, тоног төхөөрөмж, хүчин чадварыг гүйцэд таниуллаа”.

Хятадын компани Лусайл стадионыг маш чанартай бүтээн байгуулсаныг Катарын тал олонтаа үнэлэн сайшаажээ. Энэ тухай “Катар-2022” ДАШТ-ний зохион байгуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Хассан Эль Тхавадийн ийн ярилаа.

“Лусайл стадионд финалын тоглолт болно. Энэ бол ДАШТ-ний хамгийн том цэнгэлдэх хүрээлэн. Стадион 80 мянга үзэгчийг хүлээн авах чадвартай. Хана, дээвэр нь маш төвөгтэй нарийн онцлог бүтэцтэй. Өндөр нарийвчлалттай эл стадионыг урагштай барьж байгуулсан явдал нь Хятадын компанийн технологийн чадвар, үйлчилгээний түвшнийг харууллаа. Лусайл стадионд ирж тэмцээн үзэж буй спорт сонирхогчид ч гэсэн Хятад улсын инженерийн бүтээн байгуулалтад талархаж байна.”

Лусай стадионоор зогсохгүй Катар дахь ДАШТ-ний өөр хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтад ч Хятадын компани оролцжээ. Соёлын хотхоны стадионы ган бүтцийн гол төслийг Хятадын компани хариуцан барьж, “974” стадионыг бүтээн байгуулахад ашигласан чингэлгийг Хятад улсаас импортолжээ. Хятад улсын үйлдвэрлэсэн төслийн машин механик, тоног төхөөрөмжийг ДАШТ-ний 8 цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын бүх явцад ашигласан байна.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn