Тайланд багш Нитинун Чомчуен
2014 онд Нитинун Чомчуен Хятадын засгийн газрын тэтгэлгээр Тяньжинь их сургуулийн магистрантурт сурчээ. Сургуулиа дүүргээд Тяньжиний Бохай мэргэжлийн дээд сургуульд ирж ажиллан Хятад улсын мэргэжлийн боловсролын алдартай брэнд “Лубань цех”-тэй танилцсан байна.
“Лубань цехт дөрвөн гол төрлийн мэргэжил бий. Энэ нь мехатроникс технологи, зүйлсийн интернет, шинэ эрчим хүчний автомашины технологи болон дижитал хяналтын технологи юм”.
Тяньжиний Бохай мэргэжлийн технологийн дээр сургууль 2016 онд Тайландын Аюуттхая бүсэд Хятад улсаас гадаадад дахь анхны “Лубань цех”-ийг байгуулжээ. “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт урагш ахихын хэрээр “Лубань цех” гадаадад үр дүнд хүрч, технологийн ур чадварын сургалт, дипломтой боловсролыг бүрэн хамарсан мэргэжлийн боловсролын олон улсын системийг бүрдүүлжээ.
Өдгөө Нитинун Чомчуен оюутнуудад хятад хэл заахаас гадна Тайландын “Лубань цех”-ийн харилцаа холбооны сүлжээ, Хятад Тайландын багш оюутан солилцооны богино хугацааны, Хятад Тайландын оюутны урт хугацааны сургалтын төслийг хариуцдаг байна. "Хятад улсын мэргэжлийн боловсрол өндөр түвшинд хүрсэн. “Лубань цех”-т сурсан Тайландын сурагчид хөдөлмөр эрхлэлтийн зах зээлд боломжоор илүү" гэж тэрбээр хэлэв.
“Суралцагсад төгсөхдөө Тайланд болон Хятад улсын үнэмлэх авах нь тэдний хойшдын хөдөлмөр эрхлэлтэд тус болох нь дамжиггүй. Тэд Хятад улсын технологиос суралцсан, Хятадын соёл, хятад хэлийг ч мэддэг болсон. Иймээс тэд ажлын байрны боломжоор илүү, авах цалин нь ч дээгүүр байх юм”.
“Лубань цех” нь Тайланд Хятад хоёр орны мэргэжлийн боловсролын хамтын ажиллагааг холбосон төдийгүй хоёр орны эдийн засаг нийгмийн хөгжил, дэвшилтэт технологийн боловсон хүчин бэлтгэхэд үйлчилж, АСЕАН-ны цөөн бус орнуудад ч эерэгээр нөлөөлж байна гэж Нитинун Чомчуен ярьсан юм.
“Миний үзэж байгаагаар “Лубань цех” бол маш сайн индэр. Бусад орны сурагчид Тайланд дахь “Лубань цех”-т очиж сурч болно. Жишээ нь, Индонез, Малайз зэрэг орны сурагчид Тайландын Лубань цехт очиж сургалтад хамрагдаж болох юм.”
Нитинун Чомчуен Тяньжиньд гэр бүл үү сгэж, ажил үйлсээ босгож, бас Лубань цехийнхээ хамтын ажиллагаагаар дамжуулан өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хичээн чармайж явна. “Цаашид ч өөрийн өчүүхэн хичээл зүтгэлээр Тайланд Хятад хоёр орны найрамдалд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Уртнасан