MONGOL

Хятадын бүтээгдэхүүнүүд фанатуудад таалагджээ

CRIPublished: 2022-11-21 16:14:01
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Катарын хөл бөмбөгийн ДАШТ тухайн бүс нутгийн цагаар 11-р сарын 20-нд нээлтээ хийлээ. Хятадын баг тамирчид энэ удаагийн тэмцээний шилдэг 32 багт шалгарч чадаагүй ч Катар-2022 ДАШТ-д Хятад улсыг төлөөлөх элементүүд тоймгүй олон харагдаж байна. Хөгжөөн дэмжигчдийг гадагш зорчиход зориулсан жуулчдын автобус, түр орон сууцаас авахуулаад хөл бөмбөгийн спорт хувцас, хүзүүний ороолт, үүргэвч гээд фанатуудын хэрэглээний олон бүтээгдэхүүнийг Хятад улс үйлдвэрлэсэн юм. Ингээд энэ тухай ХТРТ-ээс Катарт суугаа сурвалжлагч Жао Юань Фаны ирүүлсэн мэдээг хүргэе.

33 настай Вэй Ин Пэн нь Хятадын авто машин үйлдвэрлэгч нэгэн компаниас Катарт суугаа үйлчилгээний инженер. 2020 онд тус компанийн үйлдвэрлэсэн жуулчлалын автобус Катарын ДАШТ-ны үйлчилгээнд хэрэглэх машин унааны төслийн тендерт шалгарч, дараа нь бас нэмэлт захиалга авчээ. Катар улс Хятад улсаас жуучлалын автобус 1500-г импортолсны 888 нь цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд ДАШТ-ны үеэр ажиллах жуулчлалын тээврийн 30 гаруй хувийг эзэлжээ.

Эдгээр том оврын автобусыг Катарын нийслэл Дохагийн олон нийтийн тээврийн системд ашиглаж, олон орны хөгжөөн дэмжигчид хот хооронд зорчих, метроны буудал, автобусны буудлаас ДАШТ-ны ордон талбайнууд руу хүргэж угтахад хэрэглэж байна. Вэй Ин Пэн болон түүний баг хамт олон нь жуулчны автобусыг сэлбэн засах, арчлан шалгах ажлыг гүйцэтгэж байна. Вэй Ин Пэн энэ тухай ийн ярилаа.

“Халуун бүс дэх катарын цаг агаар цахилгаан хөдөлгүүрийн батарейд томоохон сорилт болж байна. Бид өдөр бүр арын албаны үйлчилгээ үзүүлж, шинэ эрчим хүчний 888 автобусны батарейн цэнэг, хорогдолд цаг тутамд хяналт тавьдаг. Бид бас олон дүүрэгт тархан хуваарилагдсан жуулчдын автобусны агааржуулах систем, гэрэлтүүлэг, аюулгүйн төхөөрөмжийг нягт нямбай шалгаж, манай бүтээгдэхүүн ДАШТ-ний үеэр найдвартай, өндөр үр бүтээмжтэй ажиллах нөхцлийг баталгаажуулж байна”.

Катарын агаар халуун, элсэн шуурга ихтэй байгаль орчны өвөрмөц онцлогт нь тохируулан Хятадын компани жуулчны автобусныхаа агааржуулалтын систем, халуунаас хамгаалах чадварыг сайжруулж, тухайн нутгийн орчинд зохицон ажиллах боломжийг бүрэн хангажээ. Хятадын компани Катарын чөлөөт худалдааны бүсэд цахилгаан автобусны үйлдвэрээ байгуулсан бөгөөд 2023 оны 11-р сард ашиглалтад оруулж, цаашид жилд шинэ эрчим хүчний 500-1000 ширхэг автобусыг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Катарын Үндэсний тээврийн компанийн ахлах албан тушаалтан Ахмед Эль Обайдли энэ тухайн ийн танилцуулав.

“Бидний хамтран ажиллагч Хятад улсын түнш маань жуулчны автобусны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Манай хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч байна. Катарын цаг агаарын нөхцөлд таацуулан Хятадын технологийн мэргэжилтэн бидэнтэй хамтран Катарт тусгайлан зориулж зохион бүтээсэн автобусны энэ загвар нь тухайн нутгийн хүрээлэн буй орчинтой олон талаар нийцэж байгаа. Хойшид илүү өргөн салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр тал хамтдаа хөгжин дэвшээсэй гэх нь бидний хүсэл юм”.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn