Авилгын эсрэг тэмцлийн дүнд нийгэм цэвэршинэ
Шяо Пэй үргэлжлүүлэн хэлэхдээ, "ХКН-ын ХVIII хурлаас хойш Сахилга бат хянан шалгах байгууллага 74 мянга гаруй авилгын гэмт хэрэгтнийг илрүүлсэн бөгөөд үүнээс 48 хувь нь ХVIII хурлаас өмнө тухайн гэмт хэргийг үйлдсэн хүмүүс байжээ. 11 хувь нь ХКН-ын ХIХ хурлын дараа анх удаа авилгын хэрэгт холбогдсон хүмүүс юм. Энэ тоо баримтаас харахад, тухайн асуудлыг шуурхай, үр дүнтэй хязгаарлаж чадсан байна. Дарамтлан залхаах арга хэмжээ болон бодлогын сурталчилгааны улмаас ХКН-ын ХIХ хурлаас хойш нийт 80 мянга гаруй хүн хуулийн байгууллагад хандан өөрсдөө хэргээ хүлээн бууж өгчээ.
Шяо Пэй хэлэхдээ, "ХКН ард түмэн юунаас ч эрхэм хэмээх үзэл баримтлалыг мөрдөж, олон нийтийн ашиг сонирхлыг үл тоомсорлох зөрчил бүрийг залруулан, шинэ эриний 10 жилд ард олны хөлсийг сорж буй авилгач "ялаа"-нуудыг арилгаж байгаад иргэд хөдөлмөрчид ихээхэн талархалтай байна" гэжээ.
“ХКН-ын ХVIII хурлаас хойш Хятадын сахилга батыг хянан шалгах байгууллага боловсрол, эрүүл мэнд, ахмад настнуудын асрамж, нийгмийн даатгал, хуулийн хэрэгжилт, эрхзүйн шинэтгэл зэрэг нийгмийн олон салбар дахь иргэдийн ажил амьдралтай холбоотой авилга, хүнд суртлын асуудлаарх 650 мянга гаруй хэргийг илрүүлснээр гэмт этгээдүүдэд намын чанга засаглал, төв суртал, хатуу шийтгэлийг сануулж, авилгын эсрэг тэмцэл ард иргэдийн дэргэд өрнөж байгааг тэдэнд мэдрүүлсэн байна. Төвийн сахилга батыг хянан шалгах хороо сүүлийн арван жилийн турш Үндэсний статистикийн газартай хамтран иргэдийн дунд санал асуулга явуулсан бөгөөд зөвхөн энэ жилийн дүнгээс харахад, ард иргэдийн 97.4 хувь нь намын чанга засаглал үр дүнд хүрлээ гэж үзжээ. Энэ үзүүлэлт нь 2012 оныхоос 22.4 хувиар нэмэгдсэн юм. Намын төв хороо төв суртал, хатуу сахилгыг эрхэмлэн авилгатай тэмцэх бодлого хэрэгжүүлсэн нь системээ туйлбартай шинэчлэх ХКН-ын үзэл баримтлалын шударга шулууныг харууллаа гэж судалгаанд оролцсон иргэдийн 99 хувь нь үнэлжээ.
ХКН-ын ХХ хурлын илтгэлд "Намын чанга засаглал, өөрийгөө хөгжүүлэх хувьсгал цаашид ч үргэлжлэх болно" гэжээ. Энэ талаарх Шяо Пэйгийн ярианд анхаарал хандуулцгаая.
“Авилгатай хийх тэмцэл нааш ухрахгүй, цааш үргэлжилнэ. Авилгын эсрэг нухацтай дайн зарлаж, авилга авах, өгөх нүх сүв бүрийг хааж, иргэдийн ухамсарт хуулийн мэдлэг түгээж, энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тогтолцоо механизмыг улам боловсронгуй болгож, нийгэм нийтэд сурталчлан засаглалын эерэг хандлагад шилжихийн төлөө хичээнгүйлэн зүтгэнэ”.