MONGOL

Авилгын эсрэг тэмцлийн дүнд нийгэм цэвэршинэ

CRIPublished: 2022-10-19 17:18:54
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

ХКН-аас сүүлийн 10 жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, амжилт ололтуудын дундаас авилгатай хийсэн тэмцэл гадаад дотоодын олон нийтийн анхаарлын төвд байсаар ирлээ. ХКН-ын ХХ их хурлын үеэрх анхны хэвлэлийн бага хурал дээр Төвийн сахилга батыг хянан шалгах хорооны нарийн бичгийн даргын орлогч, Үндэсний хянан шалгах хорооны орлогч дарга Шяо Пэй "Авилгатай тэмцэх нь хөгжлийн хамгийн туйлбартай шийдэл юм. Авилга авах, өгөх нөхцөл, боломж байгаа бүх цаг үед тэмцлээ зогсоож болохгүй. Энэхүү бусармаг үйлдлийг бүрмөсөн таслан зогсоож бүрэн ялалт байгуулахын төлөө хичээн зүтгэсээр байх болно" гэжээ.

Арван жилийн өмнө ХКН-ын ХVIII хурал өндөрлөхөд Ши Жиньпин гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, "Манай намын дотоодод авилга хахууль авах, ард олноос хөндийрөх, агуулгагүй хэлбэрдэх, хүнд суртал гаргах зэрэг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай олон асуудал оршиж буй. Бид үүнийг ухааран сэрж, намаа хүчтэй байлгах ёстой" гэсэн юм. Арван жилийн турш намын хатуу чанга шаардлага, стратегийн дагуу “1.4 тэрбум хүн ардаа гомдоохгүйн тулд олон мянган авилгачидтай өс зангидахаас айхгүй” тэмцэл өрнүүлэн, үүрэгт ажлаа ухамсарлан хэрэгжүүлсэн билээ.

Төвийн сахилга батыг хянан шалгах хорооны нарийн бичгийн даргын орлогч, Үндэсний хянан шалгах хорооны орлогч дарга Шяо Пэй хэлэхдээ, "Сүүлийн арван жилийн хугацаанд Хятадын сахилга батыг хянан шалгах хороо 4 сая 648 мянга гаруй гомдол хүлээн авч, дунд шатны 553 удирдлага, газрын даргын зэрэглэлийн 25 мянга гаруй хүн, сянийн захиргааны даргын зэрэглэлийн 182 мянга гаруй хүнийг хянан шалгасан" гэжээ. Түүний ярианд үргэлжлүүлэн анхаарал хандуулцгаая.

“ХКН-ын ХVIII хурлаас хойш Төвийн сахилга батыг хянан шалгах хороо, Үндэсний хянан шалгах хорооноос шалгасан төрийн дунд шатны 553 удирдлагад 18 дахь сонгуулийн Төв хорооны гишүүн, Төвийн нэр дэвшигч 49 гишүүн, ХКН-ын 18 дахь сонгуулийн Төв хорооны сахилга бат байцаах хорооны 12 гишүүн болон ХКН-ын 19 дэх сонгуулийн Төв хорооны гишүүн, Төвийн нэр дэвшигч 12 гишүүн, 19 дэх сонгуулийн Төв хорооны сахилга бат байцаах хорооны 6 гишүүн багтжээ. Хятад улсын Сахилга бат, хянан шалгах байгууллага нь бүх шатны чухал хариуцлагатай 207 мянган албан тушаалтны хэргийг хянан шалгасан байна. ХКН авилгатай хатуу тэмцэж чангахан шийтгэл оноохдоо, "Намын дүрэм, төрийн хуулийг зөрчсөн хэн ч байсан хариуцлагаа хүлээж, хатуу шийтгүүлнэ. Энэ бол хоосон үг биш" хэмээн ХVIII хурлын дараа Ши Жиньпин даргын хэлсэн үгийг мөрдлөгө болгосон юм.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn