Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь шинэ боломж юм
Аравдугаар сарын 16-нд ХКН-ын XX их хурал Бээжинд нээлтээ хийж, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өмнөх Төв хорооны нэрийн өмнөөс их хуралд илтгэл тавив. Илтгэлд орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулах тухай стратегийн зохицуулалт хийж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн чухал шинж чанар, шаардлагуудыг тодорхойлсон юм.
Орчин үеийн шинэчлэл бол дэлхийн улс орнуудын ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл бөгөөд Хятадын ард түмний өнөөг хүртэл хичээж ирсэн зорилго юм. Тэгвэл Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэж юу вэ? Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин илтгэлдээ онцлохдоо, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэдэг нь ХКН-аар удирдуулсан социалист шинэчлэл бөгөөд бүх улс орнуудын адил орчин үеийн хөгжлийн нийтлэг шинж чанартай төдийгүй өөрийн үндэсний нөхцөл байдалд тулгуурласан Хятадын онцлогтой юм.
Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь ард түмнээ төвчлөн чухалчлах зарчмыг эрхэмлэж, хөгжлийн тулгуур үзэлдээ хүн байгалийн харилцан хамаарлыг анхааралтай тусгаж, харилцан ашигтай хожих үзэл баримтлал юм. Илтгэлд Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь есөн талын үндсэн шаардлагуудтай хэмээн дурджээ. Эдгээр нь ХКН-ын удирдлагыг баримтлах, Хятадын онцлогтой социализмыг баримтлах, чансаатай хөгжилд хүрэх, ард түмний ардчиллыг бүх явцад хөгжүүлэх, ард түмний оюун санааны ертөнцийг баяжуулах, бүх ард түмнийг хамтын хөгжилд хүрэх, хүн байгалийн уялдаа холбоог дэмжих, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгох зэрэг болно. Энэ нь эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншлийн бүхий л талыг хамарч, орчин үеийн социалист улс орныг бүх талаар бүтээн байгуулахад үйл ажиллагааны удирдамж болж байна.
Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн практик туршлага нь хүн төрөлхтний орчин үеийн шинэчлэлд чухал хувь нэмэр оруулж, шинэ сонголтыг бий болгож байна. ХКН-ын XIX хурлаар орчин үеийн солиалист хүчирхэг орныг бүх талаар байгуулах хоёр үе шаттай стратегийн зохицуулалтыг тодорхой болгожээ. Ши Жиньпин илтгэлдээ "Ирэх таван жил бол орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах нэн чухал үе байх болно" хэмээн дурдаж, "Чансаатай хөгжил нь орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах үндсэн зорилт юм" хэмээн тодорхойлов.