MONGOL

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь шинэ боломж юм

CRIPublished: 2022-10-18 18:17:12
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Аравдугаар сарын 16-нд ХКН-ын XX их хурал Бээжинд нээлтээ хийж, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өмнөх Төв хорооны нэрийн өмнөөс их хуралд илтгэл тавив. Илтгэлд орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулах тухай стратегийн зохицуулалт хийж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн чухал шинж чанар, шаардлагуудыг тодорхойлсон юм.

Орчин үеийн шинэчлэл бол дэлхийн улс орнуудын ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл бөгөөд Хятадын ард түмний өнөөг хүртэл хичээж ирсэн зорилго юм. Тэгвэл Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэж юу вэ? Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин илтгэлдээ онцлохдоо, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэдэг нь ХКН-аар удирдуулсан социалист шинэчлэл бөгөөд бүх улс орнуудын адил орчин үеийн хөгжлийн нийтлэг шинж чанартай төдийгүй өөрийн үндэсний нөхцөл байдалд тулгуурласан Хятадын онцлогтой юм.

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь ард түмнээ төвчлөн чухалчлах зарчмыг эрхэмлэж, хөгжлийн тулгуур үзэлдээ хүн байгалийн харилцан хамаарлыг анхааралтай тусгаж, харилцан ашигтай хожих үзэл баримтлал юм. Илтгэлд Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь есөн талын үндсэн шаардлагуудтай хэмээн дурджээ. Эдгээр нь ХКН-ын удирдлагыг баримтлах, Хятадын онцлогтой социализмыг баримтлах, чансаатай хөгжилд хүрэх, ард түмний ардчиллыг бүх явцад хөгжүүлэх, ард түмний оюун санааны ертөнцийг баяжуулах, бүх ард түмнийг хамтын хөгжилд хүрэх, хүн байгалийн уялдаа холбоог дэмжих, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгох зэрэг болно. Энэ нь эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншлийн бүхий л талыг хамарч, орчин үеийн социалист улс орныг бүх талаар бүтээн байгуулахад үйл ажиллагааны удирдамж болж байна.

Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн практик туршлага нь хүн төрөлхтний орчин үеийн шинэчлэлд чухал хувь нэмэр оруулж, шинэ сонголтыг бий болгож байна. ХКН-ын XIX хурлаар орчин үеийн солиалист хүчирхэг орныг бүх талаар байгуулах хоёр үе шаттай стратегийн зохицуулалтыг тодорхой болгожээ. Ши Жиньпин илтгэлдээ "Ирэх таван жил бол орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах нэн чухал үе байх болно" хэмээн дурдаж, "Чансаатай хөгжил нь орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах үндсэн зорилт юм" хэмээн тодорхойлов.

Үүний зэрэгцээ Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн зам нь хөгжиж буй орнуудын орчин үеийн шинэчлэлд хүрэх арга замыг өргөтгөсөн юм. Орчин үеийн шинэчлэл нь барууны орнуудын патент биш, улс орон болгон өөрийн үндэсний нөхцөлд тохирсон шинэчлэлийн замыг сонгож чадвал адилхан үсрэнгүй хөгжилд хүрч чадна гэсэн итгэл үнэмшил юм.

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь "Энх тайванч хөгжлийн замаар замнах"-ыг онцолж, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг дэмждэг болохоор барууны орнуудын "соёл иргэншил мөргөлдөж" байдаг хэмээгч онолыг няцааж, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгож, дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжиж байна.

Дэлхийд нэг л хэвийн, өөрчлөгдөхгүй орчин үеийн шинэчлэлийн загвар гэж байхгүй. Дэлхийн аль ч улс оронд тохирох стандарт бүхий орчин үеийн шинэчлэл гэж ч байхгүй. Өнөөдрийн Хятад улсад шинэ үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуйн шинэчлэл зэрэг явагдаж, материаллаг, улс төрийн, оюун санааны, нийгмийн, экологийн соёл иргэншил уялдаатай хөгжиж байна. Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн зам нь өөрийгөө хөгжүүлж, дэлхий дахинд үр өгөөжөө өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Н.Пүрэвжав

Share this story on

Messenger Pinterest LinkedIn