MONGOL

Хятадын хөдөө орон нутаг харийн хүний нүдээр

CRIPublished: 2022-09-27 16:40:10
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Лүө Маньтай адил Хятадад сурч буй Бүгд Найрамдах Конго Улсын оюутан Гао Шян ноднин сургуулийнхаа зуны сургалтад хамрагдан, Хятадын хөдөө орон нутагт аялсан юм. Түүний очсон Хүнань мужийн Жанжяжегийн Жүмүган тосгон нь ядуувтар амьдралтай газрын нэг байжээ.

“Тэр тосгон ядуувтар байснаа саяхан ядуурлаас ангижирсэн гэх юм. Хөдөө гэхэд үнэмшмээргүй, одоо бол бүр зам тавиад, интернетэд холбогдчихсон, эмнэлэг сургууль гээд давхар байшингуудтай. Хятад улс ийм том газар нутагтай. Ямар аргаар хөдөө орон нутгаа ингэж хөгжүүлж чадав аа гэж гайхаад байна. Туйлын амаргүй ажил.”

Хятад улсад сурч буй Узбекистан оюутан Мө Ли: Ядууралтай тэмцэх асуудал мөн Узбекистаны ч гэсэн толгойны өвчин болчихоод байгаа. Хятад улсын туршлагаас суралцах ёстой гэж байлаа. Одоо түүний ярихыг үргэлжлүүлэн сонсоорой.

“Зарим тариаланчдад бизнесээ эхлүүлэхэд нь тусалж, маш сайн алим ургуулж, Засгийн газар нь хөдөө орон нутагт галт тэрэг нэвтрүүлсэн учраас алим болон бусад зүйлээ хотод аваачиж зарах боломжтой болсон байна. Ингэснээр тариаланчдын орлого нэмэгдэж, амьдрал нь сайжраад цаашид илүү их юм хийх хүсэлтэй болдог нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Хятадын ядуурлаас ангижруулсан ажил нь хөгжиж буй орнуудад үлгэр жишээ үзүүлсэн гэж харж байгаа. Узбекистан ядуурлыг бууруулах чиглэлээр Хятад улстай олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэхийг чухалчлах ёстой гэж бодож байна”.

Хөдөөгийн хүмүүсийн цайлган цагаахан сэтгэл, эгэл даруу зан араншин зэрэг нь гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тухай гадаадын аялагчид ярьж байлаа.

Юньнаньд гэр буудал ажиллуулж буй Америк иргэн Линь Дэн өглөө бүр үүргэвч үүрч, өглөөний захаар очин, нутгийн иргэдтэй хууч хөөрдөг. Өөдрөг бодол, найрсаг сэтгэлтэй хөдөлмөрч түмнийг хүндэтгэдэг хэмээн тэрээр ярьж байлаа.

“Хятадын хөдөө орон нутагт тосгоны иргэд бүгд өөдрөг хүсэл тэмүүлэлтэй. Манай ажилчин, мужаан нарын хүүхдүүд нь ч бүгд их сургууль төгссөн оюутан. Тийм учраас одоогийн хөдөө орон нутаг, тэндэх хүмүүс том хотынхонтой адил эрэлт хэрэгцээ ихтэй, холын хүсэл мөрөөдөлтэй гэж би хувьдаа бодож байгаа”.

Сирийн араб хэлний багш Сагин Сайламад Хятадын хөдөөд найзууд бий. Амралтын өдрүүдэд Сагин Сайлам өөрөө хийсэн бяслаг, таргаа тухайн нутгийн найзуудтайгаа хуваалцдаг. Найзууд маань маш зочломтгой, эетэй байдаг гэж Сагин Сайламын ярихыг үргэлжлүүлэн сонсоорой.

“Маш зочломтгой зантай, хүндэтгэлтэй ханддагт нь би их баярладаг. Гаднаас ирсэн өөр нутгийн хүн болон гадаад хүмүүсийг онцгой халамжлан тусалдаг. Гэлэшаний тариаланчдын хувьд сургууль соёлын мөр хөөгөөгүй нь олон. Гэхдээ намайг очих бүрт маш элгэмсэг найрсгаар гэртээ урьж дайлдаг. Өөрсийнхөө тарьсан хүнсний ногооноосоо бэлэглэдэг. Зочломтгой найрсаг зан нь ерөөсөө удаан жилийн уламжлал байсныг би ойлголоо. Үүнийг ямар нэг их сургуульд сурч, цол зэрэг хамгаалсанаар олж авах зүйл биш юм”.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn