MONGOL

Хятадын хөдөө орон нутаг харийн хүний нүдээр

CRIPublished: 2022-09-27 16:40:10
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Нийт иргэдээ ядуурлаас ангижруулах зорилтоо биелүүлсэн Хятад улс эдүгээ хөдөө орон нутгийг хөгжүүлэх цогц бодлого авч хэрэгжүүлж байна. Зав чөлөө, завшаан тохиол таарвал зөвхөн хотод биш, хөдөө орон нутгаар нь аялбал Хятад орны өвөрмөц соёл , ёс заншил, жинхэнэ амьдрал ахуйтай нь танилцах боломжтой юм. Ургац хураалтын баян намраар Хятад улсад ажиллаж амьдарч буй гадаадын хүмүүс Хятадын хөдөө орон нутгаар аялсан дурсамжаасаа хуваалцлаа. Тэд нартай хамт аялахад бэлэн үү.

“Сайн байцгаана уу. Намайг Лүө Мань гэдэг. Францын хөдөөгийн хүн, Чүнчин хотод анх ирэхдээ би Хятадын хөдөө орон нутгаар нь аялахыг хүссэн. Тэд хир зэрэг амьдарч байгаа бол?Амьдрал ахуйдаа сэтгэл дүүрэн болов уу гэх зэргийн олон бодол өвөрлөж Фэнжед очсон юм. ”

Лүө Мань энэ жил 26 настай, Сычуаны Гадаад хэлний их сургуулийн гадаад оюутан. Ноднин Фэнже сяниар аялжээ. Энэ сянь нь Чүнчин хотын төвөөс 380 гаруй километр зайтай. Галт тэрэг, нисэх онгоц байхгүй жижиг сянь ямар байдаг бол гэж сониуч бодолтой хүрсэн Лүө Мань сэтгэгдлээ хуваалцлаа:

“Фэнже том хоттой адил нэлээд хөгжсөн гэж харлаа. Өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй, нутгийн захиргаанаас нь тосгоны оршин суугчдад тусламж үзүүлж, эдийн засаг нь улмаар хөгжиж байна. Надад их таалагдлаа”.

Лүө Мань мөн Чүнчиний Бишань, Үүлүн, Сычуаны Я-Ань зэрэг олон газрын хөдөө тосгоноор явсан юм. Интернетэд холбогдсон тул цахим худалдаа, ложистик, гар утсаар төлбөр тооцоо хийх зэрэг орчин үеийн шинэ сонин зүйл хөдөө орон нутагт дэлгэрч, нутгийн тариаланчид цахим сүлжээгээр өөрийнхөө тарьж ургуулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ шууд борлуулж байгаатай танилцлаа. Хөдөө орон нутгаар аялах сонирхолтой Лүө Мань тухайн нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний брэндийг онцолсон бөгөөд үйлдвэр дээр нь очиж, үйлдвэрлэлийн загвартай нь танилцжээ.

“Үйлдвэр нь Франц, Германыхтай адилхан санагдлаа. Намайг очиход мөөгний чанамал үйлдвэрлэж байсан. Олон ажилчинтай, маш хөгжингүй, цэвэрхэн, нутгийн иргэдийг ажиллуулж, ажлын байраар хангадаг. Тэд энэ үйлдвэрээ авч явна. Хамтдаа хөрөнгөжих зорилготой. Ийм үйлдвэрлэлийн хэлбэр нь надад их таалагдлаа. Ингэснээр хот суурин, улс орон нь хөгждөг юм байна”.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn