MONGOL

Хятад-Европын ачааны галт тэрэг Хамбургээс Шанхай руу хөдөллөө

CRIPublished: 2022-09-27 15:00:58
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Олон улсын ачаа тээврийн British Rail Europe компанийн бизнес хөгжлийн менежер Александр Тонате сэтгүүлчдэд хэлэхдээ, “Хятад-Европын ачааны галт тэрэг нь тээвэрлэлтийн өндөр багтаамжтай, бүтээгдэхүүний төрөл зүйл олонтой тул хоёр талын худалдааны солилцоонд илүү тохиромжтой ложистикийн сувгийг нээж өгсөн юм” гэжээ.

"Эндээс Шанхай руу олон галт тэрэг явуулж байна. Өнөөдрийн галт тэрэг Шанхайд болох олон улсын импортын экспод оролцох 14 чингэлэг барааг ачиж байгаараа онцлог юм. Сүүлийн жилүүдэд Шинэ торгоны зам дахь Хятад-Европын ачааны галт тэрэгний ачаа тээвэрлэлтийн хэмжээ ихээр нэмэгдэж байгааг бид анзаарсан. Иймэрхүү эерэг хөгжлийн байдлаа цаашид ч хадгална гэдэгт найдаж байна" гэв.

"Хятад-Европын ачааны гал тэрэг-Жиньбө” хоёр жил дараалан ажиллаж байгаа нь Шанхай, Хамбург хотыг холбосон уг төмөр замын шугам хоёр талын тээврийн тэнцвэрт байдалд хүрч буйг харуулсан төдийгүй Германы аж ахуйн нэгжүүдийн Шанхай хүрч, олон улсын импортын экспод оролцоход үргэлжлэн тав тухтай байдлыг хангаж буйг харууллаа” гэж Хамбург хотын захиргааны Тамгын газрын олон улсын газрын төлөөлөгч Мориц Ломанн үзжээ.

"Бүс ба зам" санаачилга нь Хамбургийн хувьд маш чухал ач холбогдолтой. Ялангуяа Германаас Хятад руу, Хятадаас Герман руу худалдааг урагшлуулах харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх төсөл юм. Шанхай, Хамбург хоёр хот маш сайхан харилцаатай. Хятад-Европын ачааны галт тэрэг нь даруй шинэ үлгэр жишээ болсон. Хамбург хот Хятад руу бараа бүтээгдэхүүнээ хүргэх бололцоо нээгдсэн төдийгүй тус хотын аж ахуйн нэгжүүд ч Хятадын олон улсын импортын тав дахь экспод идэвхитэй оролцох болно" гэжээ.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn