MONGOL

Хятад-Европын ачааны галт тэрэг Хамбургээс Шанхай руу хөдөллөө

CRIPublished: 2022-09-27 15:00:58
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

2022 оны Хятад Европын ачааны галт тэрэг-Жиньбө Германы Хамбург хотоос Хятадын Шанхай руу хөдөллөө. Уг галт тэрэг олон улсын импортын экспогийн бүтээгдэхүүнийг хоёр жил дараалан Хамбургээс Шанхай руу тээвэрлэж байгаа юм. Энэ онд Хятад Герман хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа болохоор "Жиньбө" нь бүр илүү ач холбогдол өгчээ.

2022 оны "Хятад-Европын ачааны галт тэрэг-Жиньбө"-д 40 фут өндөртэй 44 чингэлэг ачсан бол үүний 14-т нь Хятадын олон улсын импортын тав дахь экспод тавигдах авто машины эд анги, хоолой зэрэг Германы бүтээгдэхүүнийг ачжээ. Уг галт тэрэг Польшийн Маласжевич хотод ачаагаа нийлүүлсний дараа, Беларусь, ОХУ-аар дамжин Манжуур боомтоор нэвтэрч, 22 хоногийн дараа Шанхай хотод хүрэх төлөвтэй байна.

БНХАУ-аас Хамбург хотод суугаа Ерөнхий консулын газрын төлөөлөгч Жинь Вэй 26-ны өдөр галт тэргийг үдэх ёслолын үеэр хэлэхдээ, "Бүс ба зам" санаачилга гүнзгийрэхийн хэрээр, Хятад-Европын ачааны галт тэрэг 11 жил тасралтгүй шинэ хөгжлийн ололт амжилтад хүрлээ гэжээ.

"Энэ онд Хятад Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн "Жиньбө" галт тэрэг бэлгэдлийн гурван ач холбогдолтой. Нэгд, Шанхай, Хамбург хоёр хотын 36 жилийн найрамдлын бэлгэдэл. Хоёр хотын хооронд олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Энэ нь Хятад Герман хоёр орны орон нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм. Хоёрт, Хятад улс гадаадад үргэлжид нээлттэй байх, үүдээ хэзээ ч хаахгүйн бэлгэдэл. Хятадын засгийн газар гадаадад нээлттэй, үүд хаалгаа улам өргөн хүрээнд нээлттэй байлгана гэсэн амлалтаар энэ онд Хятадын олон улсын импортын экспог тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Ирээдүйн хэдэн жил Хятад улс мөн хэдэн их наяд гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлох бөгөөд энэ нь Герман, Хамбургийн бизнесийн салбарт асар их боломж олгоно гэсэн үг. Гуравт, Хятад Германы хамтын ажиллагаа мөнхөд найрсаг байхын бэлгэдэл. Хятад улс зургаан жил дараалан Германы хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд Хамбург хотоос Хятадын 20 гаруй хотын хооронд Хятад-Европийн галт тэргийг ажиллуулж байна. Өнгөрсөн 50 жилийн түүхэн туршлагаас харахад, хоёр орон хоорондын хамтын ажиллагаа хоёр улсад үр өгөөжөө өгсөөр байгаа юм. Эцэст нь "Жинбө"-г даган сайн сайхан ирээдүйн 50 жил руу урагшилцгаая" гэжээ.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn