MONGOL

Хөгжил хамгийн чухал

CRIPublished: 2022-06-25 20:11:37
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Эдгээр санал санаачилга нь нийт хүн төрөлхтний амьдрал, ирээдүйг бодсон бөгөөд шинэ тулгар хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнууд сорилтыг зохицуулан, хөгжлийг эрэлхийлэх чиглэлийг тодорхойлсон бөгөөд “Дэлхийн хөгжлийн санаачилга”-тай адилаар том гүрний удирдагчийн даян дэлхийн хамтын хөгжил дэвшлийг харгалзсан уужуу багтаамжтай байр суурийг харуулж байна.

Хөгжлийг ахиулах тухайд Хятад улс ерөөс “хэлсэндээ хүрч” ирсэн. Энэ удаагийн яриа уулзалтаар “Дэлхийн хөгжлийн санаачилга”-ын хэрэгжилттэй холбоотой том чухал арга хэмжээг Хятадын тал танилцуулсан юм. Үүнд “Дэлхийн хөгжил болон өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны сан” байгуулах, Хятад-НҮБ-ын энх тайван, хөгжлийн санд олгох санхүүжилтээ нэмэгдүүлэх, Дэлхийн хөгжлийг дэмжих төв байгуулах, “Дэлхийн хөгжлийн тайлан” нийтлэх, Дэлхийн хөгжлийн мэдлэгийн сүлжээ байгуулах зэрэг багтаж байна. Мөн нэгэнт хэрэгжүүлсэн 32 төслийн ололт амжилтыг танилцуулсан бол үүнд ядуурлыг буруулах, хүнсний аюулгүй байдал, цар тахлын эсрэг тэмцэл, хөгжлийн төлөөх хөрөнгийн босголт, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах болон ногоон хөгжил, аж үйлдвэржилт, дижитал эдийн засар, дижитал цаг эрин дэх дэд бүтцийн холболт зэрэг найман салбар хамрагджээ. Энэ бол Хятад улс дэлхийн хөгжлийн нөөц боломжийг дайчлан, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхэд оруулсан цоо шинэ хүчин зүтгэл болох юм.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn