MONGOL

Хөгжил хамгийн чухал

CRIPublished: 2022-06-25 20:11:37
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Зургаадугаар сарын 24-ний орой, Хятад улсын дарга Ши Жиньпин онлайнаар зохиогдсон “Дэлхийн хөгжлийн дээд хэмжээний яриа уулзалт”-ыг даргалж чухал үг хэлсэн юм. Тэрээр өнгөрөгч зууны 60-аад оны эцсээр Хятад улсын шар хөрст өндөрлөгийн жижигхэн тосгонд болсон үйл явдал, тэр дундаа өөрийн биеэр туулж өнгөрүүлсэн хатуу бэрх амьдралынхаа тухайд, мөн 50 жилийн дараа тэрээр эргэж очиход тухайн нутгийн иргэдийн амьдрал өөдлөн дэвжиж, нүүр дүүрэн баясалтай байгаа тухай ярьсан юм.

Хятад улсын удирдагчийн өнгөрүүлж ирсэн тэрхүү амьдрал нэгэн маш энгийн мөртөө жинхэнэ учир ёсыг өгүүлж байна: Дэлхийн хаа газар гэлтгүйгээр сайн сайхан амьдралын төлөөх хүмүүсийн хүсэл тэмүүлэл адилхан. Засаг төр баригчийн хувьд тасралтгүй хөгжил л ард түмнээ аз жаргалтай амьдруулж, нийгмээ амар амгалан байлгах болзлыг бий болгодог. Тэгвэл энэ нь мөн ч өнөөдрийн БРИКС-ийн уулзалт нь даргалагч орон болсон Хятад улсын дэмжлэг дор хөгжлийг тэргүүлэх байранд тавьж хамгийн дархан үүргээ болгож байгаагийн хамгийн гол чухал шалтгаан болно.

Зуун жилд тохиож байгаагүй том өөрчлөлт хувьслын дээр цар тахал давхцаж, энэ дэлхий ертөнцөд хөгжил ямар их тулгам шаардагдаж буйг ирэх тусмаа тод гэрчлэн харуулах болж байна. Өдгөө дэлхийн эдийн засгийн сэргэлт хүч муутай байж, өмнөд умардын хөгжлийн зөрүү ихсэн, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны эрч хүч сул байсаар байна. Тиймээс дэлхийн бараг 70 гаруй орны 1.2 тэрбум хүн ам цар тахал, хүнс, эрчим хүч, өрийн хямралд өртөж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт томоохон сорилтод тулгараад байна.

Тэгвэл эдгээр асуудлыг яаж зохицуулах вэ?

Өнгөрсөн оны 9-р сард Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр “Дэлхийн хөгжлийн санаачилга”-а дэвшүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг дахин “Хөгжил” дээр төвлөрүүлэхөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Харин 24-ний өдрийн дээд хэмжээний яриа уулзалт нь даруй “Дэлхийн хөгжлийн санаачилга” хөрсөн бууж эхэлснийг харуулж байна. Ши Жиньпин энэ тухай улам тод санаачилга дэвшүүлэв. Тухайлбал нийтэд нь тэгш хүртээмжтэй байж, зохицуулалтаа нэмэгдүүлж багтаамжтай байж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртсэн, хамтдаа хөгжсөн хөгжлийн төлөвийг тогтоох явдал юм. Тэрээр бас “Хөгжлийг ахиулах тухай олон улсын нийтлэг ойлголтыг төвлөрүүлэх”, “хөгжилд ашигтай олон улсын орчин нөхцөлийг хамтдаа байгуулах”, “Дэлхийн хөгжилд хамтаар шинэ хүч сэлбэх”, “Дэлхийн хөгжлийн түншийн харилцааг хамтаар байгуулах”-ыг уриалав.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn