MONGOL

БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл

CRIPublished: 2022-02-07 09:31:27
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Нэр хүнд бүхий шилдэг аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүчний төсөлд оролцохыг хятадын талаас дэмжинэ. Монголын тал, дотоодын бизнесийн орчноо улам сайжруулж, хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална.

Талууд экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, цэвэр, үзэсгэлэнтэй байгаль экологи, хүрээлэн буй орчныг бүтээж, хүн ба байгаль эхийн амьд оршихуйн нэгдлийг хамтдаа цогцлооно. Хятадын тал Монгол Улсын "Нэг тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг сайшааж, хоёр тал холбогдох хамтын ажиллагаа, харилцан солилцоог идэвхжүүлэхээр тохиролцов.

Талууд "Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтыг оросын талтай хамтран урагшлуулна.

6. Талууд цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх нөхцөл байдлаас хамааран хоёр улсын иргэд харилцан зорчих, хүмүүнлэгийн солилцоог сэргээхэд түлхэц үзүүлж, хоёр улсын ард иргэд хоорондын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхээр тохиролцов.

7. Талууд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ хүрээнд мэргэжилтэн, судлаач, оюутны харилцан солилцоог явуулахаар тохиролцов.

8. Талууд олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, дэлхийн болон бүс нутгийн өмнө тулгамдаж буй сорилтыг хамтдаа даван туулж, олон улсын аюулгүй байдал, энх тайван, тогтвортой хөгжлийг хангахад НҮБ голлох үүрэгтэйг нотлов. Түүнчлэн, НҮБ-ын Дүрмийн зорилго болон зарчимд тулгуурласан олон улсын харилцааны суурь зарчмыг баримталж, олон талт үзлийг хамтран хамгаалах, мөн энх тайван, хөгжил, эрх тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний талаарх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж ажиллахаар санал нэгдэв.

9. Талууд "Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр", "Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг", "Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр ариун цэврийн протокол"-д тус тус гарын үсэг зурж, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай ноот бичиг солилцов.

首页上一页123 3

Share this story on

Messenger Pinterest LinkedIn