MONGOL

БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл

CRIPublished: 2022-02-07 09:31:27
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

4. Талууд коронавируст цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Монгол, Хятадын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, харилцан дэмжлэг үзүүлэхээр санал нэгдэв. Талууд олон улсын хамтын нийгэмлэгийг хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлж, шинжлэх ухаанчаар цар тахалтай тууштай тэмцэх, цар тахлыг улс төржүүлэхийг эсэргүүцэн хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалах хамтын нийгэмлэгийг хамтран цогцлоохыг уриалав.

5. Талууд харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санааны дагуу хөгжлийн хамтын ажиллагааг бүхий л талаар бэхжүүлэхээр санал нэгдэв.

Монголын тал "Дэлхийн нийтийн хөгжлийн санаачилга"-ыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол Улсын "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого" болон Хятадын "Дэлхий нийтийн хөгжлийн санаачилга", "Бүс ба Зам" санаачилгын зорилтуудыг харилцан уялдуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахим эдийн засаг болон ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Талууд "Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр" хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил орчмын бүс нутгийн хөгжлийг хамтдаа урагшлуулна.

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр талууд хоёр улсын хилийн боомтуудын саадгүй нэвтрүүлэх ажиллагааг хангах, улмаар боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Талууд харилцан тохиролцсон төмөр замын боомтуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, олон төрөлт тээврийн гарцыг бий болгож, хоёр улсын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжинэ.

Талууд "Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийг шинэчлэх, "Монгол, Хятадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр"-ийг хамтран судлах чиглэлээр үргэлжлүүлэн санал солилцоно.

Хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчим болон худалдааны дүрэм, журмын дагуу нүүрс зэрэг уул уурхайн бусад бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжиж, Монгол Улсын өмнөд бүс нутагт нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхийг судална.

首页上一页123全文 3 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn