Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй уулзалт хийв
Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад Америкийн харилцааны үндсэн зарчим болох харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хэлхээ холбоогоо хадгалах, мөргөлдөөнөөс сэргийлэх, НҮБ-ын дүрмийг сахин биелүүлэх, хамтын ашиг сонирхолтой салбарт хамтран ажиллах, хоёр талын харилцаан дахь өрсөлдөөний хүчин зүйлд хариуцлагатай хандах зэрэг 7 зүйлт нийтлэг ойлголтыг дахин нотлов. Хоёр тал эдгээр зарчмыг баримталж, Хятад, Америкийн харилцааг үргэлжлүүлэн тогтворжуулж, шилжилтийг тогтвортой өгрүүлэхийг биелүүлэхийг дахин нотолжээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Америкийн стратегийн хэлхээ холбоо, дипломат харилцаа болон аюулгүй байдлын багуудын байнгын хэлхээ холбоо, хоёр улсын цэрэг арми, эдийн засаг худалдаа, банк санхүү зэрэг салбарын яриа хэлэлцээний механизмын чухал үүрэг ролийг нааштай үнэлж, хэлхээ холбооны эрч хүчийг үргэлжлүүлэн хадгалж, макро эдийн засгийн бодлогын уялдаа холбоог бэхжүүлэхийг зөвшөөрсөн байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар Сан Францискогийн уулзалтаас хойших хар тамхитай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан, хүмүүнлэгийн солилцоо зэрэг салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагаанд нааштай ахиц дэвшил гарсныг эргэн дүгнэв.
Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр тал хиймэл оюун ухааны засаглалын асуудлаар илэн далангүй, бүтээлч яриа хэлэлцээ хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хиймэл оюун ухааны тухай тогтоолд хамтран гарын үсэг зурж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэн, хиймэл оюун ухааныг сайн сайхан, ашиг тусын төлөө хөгжүүлэхийг дэмжиж, хүн төрөлхтөн цөмийн зэвсгийн хэрэглээнд хяналттай шийдвэр гаргах ёстойг нотолжээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар энэ удаагийн уулзалт илэн далангүй, гүнзгий, бүтээлч болсон гэж үзэж, цаашид ч хэлхээ холбоогоо хадгалахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.