Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй уулзалт хийв
Саяхан АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Хятад улсын Хятад Америкийн харилцааг тогтвортой, эрүүл саруул хөгжүүлэх зорилт өөрчлөгдөөгүй. Харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж, хамтаар хожих зарчмууд өөрчлөгдөөгүй. Бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа тууштай хамгаалах гэсэн байр суурь өөрчлөгдөөгүй. Хятад Америкийн ард түмний уламжлалт найрамдлыг үргэлжлүүлэх хүсэл өөрчлөгдөөгүй. Хятад улс Америкийн засгийн газартай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, санал зөрөлдөөнөө хяналтдаа байлгаж, Хятад Америкийн харилцааг тогтвортой байлгаж, хоёр орны ард түмэнд хүртээмжтэй байлгахыг хичээх болно гэжээ.
Ши Жиньпин Тайванийн асуудал, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, интернетийн аюулгүй байдал, Өмнөд тэнгис, Украины хямрал, Солонгосын хойгийн асуудал зэргээр Хятадын талын байр суурийг тодорхойлжээ.
Жо Байден хэлэхдээ, Америк, Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа болох учир хоёр орны ард түмэн төдийгүй дэлхийн ирээдүйд ч хамааралтай. Америк Хятадын өрсөлдөөнийг мөргөлдөөн болгож хувирахгүй байх нь Америк, Хятадын засгийн газрын хоёр ард түмэн болон дэлхий дахины өмнө хүлээсэн хариуцлага болох юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Америк, Хятад хоёр тал хамтаар хүчлэн чармайж, яриа хэлцэл, хэлхээ холбооны зарим зам сувгийг сэргээх буюу шинээр байгуулсан байна. Үүнд дипломат харилцаа болон аюулгүй байдлын баг стратегийн харилцаагаа тогтмолжуулж, илэн далангүй, гүнзгий яриа хэлцэл хийж, хоёр талын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа жилийн өмнө бид Сан Францискод уулзсанаас хойш хоёр тал цэрэг арми, хар тамхитай тэмцэх, хууль сахиулах, хиймэл оюун ухаан, цаг уурын өөрчлөлт, хүмүүнлэгийн солилцоо зэрэг салбарт бодит үр дүнд хүрсэн. 2026 оны АПЕК-ийн удирдагчдын уулзалт болон Их 20-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Америк, Хятад хоёр тал бие биенээ дэмжих нь Америк Хятадын хамтын ажиллагаа ард түмэнд хүртээмжтэй байхыг харуулсан байна. АНУ "шинэ хүйтэн дайн"-ыг эрэлхийлэхгүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрмэлзэхгүй, Хятадын эсрэг эвслээ бэхжүүлэхийг эрмэлзэхгүй, "Тайванийн тусгаар тогтнолыг" дэмжихгүй, Хятадтай зөрчилдөхийг эрмэлзэхгүй, Тайваний асуудлыг ашиглан Хятадтай өрсөлдөхгүй. АНУ нэг Хятадын бодлогоо үргэлжлэн баримтлах болно. Шилжилтийн үед Хятад улстай харилцаа холбоо, яриа хэлцлээ эрчимжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, санал зөрөлдөөнөө хяналтдаа авахад Америк бэлэн байна гэжээ.